Союз-39
Союз-39 | |||||
---|---|---|---|---|---|
Нислэгийн лого | |||||
Нислэгийн үзүүлэлтүүд | |||||
Нислэгийн нэр | Союз-39 | ||||
Нисэх багийн гишүүдийн тоо | 2 | ||||
Дуудах код | Памир | ||||
Хөөрсөн | 1981 оны 3 сарын 22 14:58:55 UTC Гагарины хөөрөх тавцан | ||||
Газардсан | March 30, 1981 11:40:58 UTC Жезказганаас зүүн өмнө зүгт 175 км | ||||
Нислэгийн хугацаа | 7 өдөр/20:42:03 | ||||
Орбитын тоо | 124 | ||||
Холбогдох нислэгүүд | |||||
|
Союз-39 — нь жолоодлогот сансрын хөлөг юм.
Сансрын нислэгийн багийн бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]- командлагч — Владимир Жанибеков
- — Жүгдэрдэмидийн Гүррагчаа
Сансрын нислэгийн нөөц багийн бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг. 1981 оны 3-р сарын 22-нд хөөрч 1981 оны 3-р сарын 30-ны 11:40 минутанд газарджээ. Владимир Александрович Жанибеков хөлгийн ахмадаар, харин Жүгдэрдэмидийн Гүррагчаа туслах сансрын нисэгчээр нисчээ. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёрдахь сансрын нисгэгч юм. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Ж.Гүррагчаа Сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн юм. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд Союз хөлгийн нисгэгчээр М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Ийнхүү удалгүй Ж.Гүррагчаа сонгогдож Союз-39 хөлгөөр Зөвлөлтийн баатар Владимир Александрович Джанибековтай хамт нисэхээр болжээ. 1981 оны 3-р сарын 23-нд Владимир Ковалёнок ахлагчтай Салют-6-Т-4 сансрын станцтай холбогджээ.
Нислэгийн хөтөлбөр
[засварлах | кодоор засварлах]Зөвлөлт-Монголын багийнхан шинжлэх ухааны хөтөлбөрөө бүрэн гүйцэд биелүүлж 25 туршилт сансарт амжилттай хийжээ. Цогцоор нь тэдгээр туршилтуудыг “Эрдэм” гэж нэрлэсэн байдаг. Тэдний ажил Монгол улсын газар тариалангийн талбайн газар зүйн зураглал хийхэд болон тэдгээрийн бүтээмжийг урьдчилан тогтооход чухал ач холбогдолтой болсон байна. Мөн анх удаа Монгол улсын нутаг дэвсгэрийн цэнгэг усны нөөцийг данслах зорилгоор Монголын уулархаг нутгийн мөсжилтийн зургийг авч, судалгаа явуулсан байдаг.