Jump to content

Сюрреализм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бодит мэт харагдах боловч бодит байж боломгүй дүрслэл. Дадаистуудын адилаар сюрреалистууд хачин жигтэй, учир утгагүй, зүй тогтолгүй юмсыг дүрсэлж, түүнийгээ урлагийн хөрөнгөтний үзэл баримтлалыг эргэлзээнд оруулахын тулд ,харин ухамсрын нэлээд гүнд хүрэхэд чиглүүлж байлаа. Сальвадор Дали, Макс Эрнст, эсвэл Джорджо ДеКирико зэрэг зураачид өөрсдийн онгод хиймориор омантизм болон символизмаас эрж хайж байлаа.Гэхдээ уран бүтээлийнхээ үндсэн эрч хүчийг тэд Зигмунд Фрейдийн зүүд нойрны сэтгэлзүйн тайлбараас авдаг байлаа.Далийн дүрүүд тайлбарлагдамгүй зөн совин, дохиогоор дүүрэн байдаг тул гэрэлд хөвж явах мэт зүүд нойр шигсанагдуулна.Тийм ч зовлонтой биш хирнээ самууруулж мэдэх ертөнц бельгийн зураач Рене Магриттын бүтээлд тусдаг.Тэрээр амьдралын бодит байдал болон зурагдсан бодит байдлын хоорондын ялгааг олж харахыг үзэгчдээс шаардахын тулд ердийн юмсыг сюрреалист байдлаар илэрхийлдэг.ЖоанМирогийн хийсвэр дүрсүүд, нөгөө талаас, баяр баясгалантай, бас алиа марзан.Түүний нарийн нугаларсан шугамууд болон өнгөний хөдөлгөөнт толбонууд зөгнөлийн үсрэлтэнд үндэслэл нь болдог.Иймэрхүү хөнгөн чанарыг Александр Кальдерын хөдөлгөөнт баримлуудаас харж болно.Тэдгээр нь агаарын ялигүй хөдөлгөөнд хариу үзүүлж, үүнийхээ дараа хамгийн ер бусыг хэлбрийн олдог.Ухамсарт хянагддаггүй, санамсаргүй болон өөрөөсөө шууд гардаг хэлбрүүд сюрреалистуудын хувьд тодорхойлогч үүрэгтэй.Тийм маягаар тэд ухамсаргүйн хүчинд тулж ойртохоор найдаж байжээ.

 Commons: Сюрреализм – Викимедиа зураг, бичлэг, дууны сан