Jump to content

Тавантолгой

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тавантолгой нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших нүүрсний уурхай юм.

Тавантолгойн нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндийд Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км зайд байрлана. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос 98 км, Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт 16 км, Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 440 км, төмөр замын хамгийн ойрын цэг болох Хар Айраг өртөөнөөс 400 км, Гашуунсухайт боомтоос 270 км Монгол-Хятадын хилээс 170 гаруй км-т оршино.

Тус уурхайгаас олборлосон нүүрсний хэмжээ: 2003 - 38,500 мтон, 2004 - 64,200 мтон, 2005 - 404,600 мтон, 2006 - 787,100 мтон.[1]

  1. "Өмнөговь аймгийн албан ёсны цахим сүлжээ". Archived from the original on 2007-11-07. Татаж авсан: 2009-06-09.