Jump to content

Тайбэй-101

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тайванийн нийслэл Тайбэйд байдаг. “Taipei 101 Tower”-ийн экстерьер, интерьерийн аль алинд Хятадын эртний Буддын шашны сүм хийдүүд болон уламжлалт уран барилгын архитектурын онцлог шингэсэн байна. Түүнчлэн барилгын ерөнхий хэв загвар нь Хятад үндэстний сайн сайхан амьдралын бэлгэдэл болсон хулсан цэцгийн /bamboo/ хэлбэрийг санагдуулна. Барилгын ерөнхий экстерьер нь хулсны ишээс санаа аван хийсэн найман таслагдсан хэсэгтэй. Найман давхарга хэсэгтэй байхыг архитекторууд хятадууд наймын тоог бэлгэшээдэгтэй холбоотойгоор санаагаа гаргасан юм.

Тус барилгын онцлог нь байгалийн гамшиг болох газар хөдлөлт, үер, аянга зэрэг аюулаас бүрэн хамгаалагдсан, эрчим хүч, цахилгааны 2 эх үүсвэртэй, Тайваний хамгийн өндөр 101 давхар барилгын эргэн тойронд байрласан хиймэл дагуулын мэдрэгчээр дамжуулан Тайвань улсын эргэн тойронд болж байгаа байгалийн хүчний мэдээллийг хамгийн түрүүнд өндөр хурдаар хүлээн авч мэргэжилтнүүдэд дамжуулах зорилготой, Тайпей хотын дарга болон онцгой байдлын мэргэжилтнүүдийн оффисын зориулалттай байна.

2004 онд “C.Y. Lee and Partner” барилгын төсөл хэрэгжүүлэгчдийн барьсан “Taipei 101 Tower” нь 509 метр өндөр, 198,347 m2 талбайтай. Энэхүү барилга баригдахаас өмнө дэлхийн хамгийн өндөр барилгын жагсаалтыг Малайзын нийслэл Kuala Lumpur дахь Petronas Twin Towers /452 метр/ тэргүүлдэг байсан. “Taipei 101 Tower”-ийн машины зогсоол талбай 2000 орчим машин багтах зайтай.