Тан Гаозун
Appearance
Тан Гаозун хуанди | |
---|---|
Их Тан улсын хуанди | |
Тан Гаозун хуанди | |
Хаанчлал | 649-683 |
Бүтэн нэр | 李治 |
Төрсөн огноо | 628 оны 7 сарын 21 |
Төрсөн газар | Тан улс, Чанань хот |
Өнгөрсөн огноо | 683 оны 12 сарын 27 |
Өнгөрсөн газар | Тан улс, Луоян хот |
Удаах | Тан Жунзун |
Их хатан | У Зэ Тянь |
Хатан | Сяо татвар Люй татвар Жэнь татвар |
Хүүхэд | Тан Жунзун Тан Рүйзун Тайпин гүнж Ли Хун |
Эцэг | Ли шиминь |
Эх | Жансун хатан |
Улс | Их Тан улс |
Ургийн овог | Ли |
Тан Гаозун нь Тан улсын гурав дахь эзэн хаан юм. Тэр бол Тайзун хаан Ли Шиминий Жансун хатнаас төрсөн отгон хүү юм. Түүний хоёр ах нар нь хаан ширээг булаан авах гэж байгаад шийтгэл авсан. Ингээд түүний энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, намуун дөлгөөн зантай байсан учраас хунтайж болгосон. Түүний хаанчлалын жилүүдэд Когурё, Пэгжэ, баруун Түрэг зэрэг улсуудыг эзлэн авсан. Энэ үе нь Тан улсын оргил үе нь байсан. Гэсэн хэдий ч эцгийнхээ бага татвар У овогтыг өөрийн татвар эм, улмаар их хатан болгосноор Тан улсын алтан үеийг дуусгавар болгох эхлэлийг тавьсан нь том алдаа болж үлдсэн юм.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эцэг эх
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Тан Тайзун хаан
- Эх: Жансун хатан
Хатад
[засварлах | кодоор засварлах]- Ван овогт хатан (650-655)
- У Мэйнян, (655-683), 4 хүү, 2 охин төрүүлж өгсөн.
Татварууд
[засварлах | кодоор засварлах]- Шяо шүфэй татвар, Сүжиэ ван, Иян гүнж, Сюаньчэн гүнжийг төрүүлсэн. 655 онд У Зэ Тяньд хорлогдсон.
- Лиү овогт татвар, Ли Жун хунтайжийг төрүүлсэн. У Зэ Тяньд хорлогдсон.
- Жэн татвар, Сяо вангийн эх.
- Ян татвар, Шанжин вангийн эх.
- У Шүнь татвар, У Зэ Тянь алуулсан.
- Хэлань татвар, У Зэ Тяньд алуулсан.
Хүүхэд
[засварлах | кодоор засварлах]- Ли Жун (李忠) (643-665), 646 онд Чэнь ван болсон. 652 онд хунтайж болсон. 656 онд суудлаасаа буусан. 656 онд Лян ван болсон. 660 онд ван цолоо хураалгаж, 665 онд цаазлуулсан.
- Ли Шяо (李孝), 650 онд Шюдао ван болсон. 654 онд үхсэн. 664 онд Юань Дал ван цолоор нэхэн өргөмжилсөн.
- Ли Шаньжин(李上金), 650 онд Ци ван болсон. 684 онд Би ван болсон. 684 онд Зэ ван болсон. 690 онд алуулсан.
- Ли Сүжиэ (李素節) (645-690), 650 онд Юн ван болсон. 656 онд Шюнь ван болсон. 676 онд Пуян ван болж зэрэг дэв буурсан. 684 онд Гэ ван болсон. 684 онд Шю ван болсон. 690 онд алуулсан.
- Ли Хун (李弘) (652-675), 653 онд Дай ван болсон. 656 онд хунтайж болсон. 675 онд алуулсан. Дараа нь Шяожин хаан гэж нэхэн цоллож, тахилын нэрийг Изун гэж өгсөн.
- Ли Шянь (李賢) (653-684), 672 онд нэрийг сольж Ли Дэ (李德) болгов. 674 онд дахин хуучин хэвээр болгов. 655 онд Лү ван болсон. 661 онд Пэй ван болсон. 672 онд Юн ван болсон. 675 онд хунтайж болсон. 680 онд огцорсон. 684 онд алуулсан.
- Ли Сиань (李顯) (655-710), 677 онд Ли Жэ (李哲) гэж солиод 698 онд дахин Ли Сиань болгов. 700 онд У Сиань (武顯) гэж нэрлээд, 705 онд хуучин хэвээр болгов. 656 онд Жоу ван болгов. 677 онд Ин ван болсон. 680 онд хунтайж болсон. 684 онд 1 сар хаан суугаад огцорсон. Дараа нь Лүлин ван цол өгөөд цөлсөн. 698 онд Жоу улсын хунтайж болсон. 705 онд дахин хаан болсон.
- Ли Дань (李旦), (662-716), 669 онд Ли Лүнь (李輪) болгож нэр сольсон. 678 онд дахин Ли Дань болсон. 690 онд У Лүнь (武輪) гэж солиод, 698 онд У Дань (武旦) болгов. 705 онд Ли Дань гэж нэрлэв. 662 онд Инь ван болсон. 666 онд Юй ван болсон. 669 онд Жи ван болсон. 675 онд Шян ван болсон. 678 онд Юй ван болсон. 684 онд Тан улсын хаан болсон. 690 онд огцорсон. 698 онд Шян ван болсон. 710 онд дахин хаан болсон.
- Аньдин гүнж, У Зэ Тяний охин. Эх нь өөрөө алсан гэж сурвалжид бичдэг.
- И Ян гүнж
- Шуаньчэн гүнж, хожим Гао Ань гүнж цолоор өргөмжлөгдсөн.
- Тайпин гүнж, 713 онд алуулсан.
Өмнөх Тан Тайзун |
Тан улсын хуанди 649-683 |
Дараах Тан Жунзун |
Өмнөх Тан Тайзун |
Зүүн Түрэгийн хаан 649-682 |
Дараах Элтэрэс хаан |
Өмнөх Тан Тайзун |
Баруун Түрэгийн хаан 649-659 |
Дараах Ашина Хэлү |