Jump to content

Транскрипци (Мэдээллийн РНХ-н нийлэгжилт)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мэдээллийн РНХ нийлэгжилтийн процессыг үзүүлсэн диаграм энд энзимийг үзүүлээгүй болно.

Транскрипци нь ДНХ-д суурилсан генийн экспрессний эхний шат бөгөөд ДНХ-н тодорхой сегмент нь РНХ полимераза ферментийн тусламжтайгаар РНХ болон хуулбарлагдах процесс юм. ДНХ болон РНХ нь хоёулаа нуклейн хүчил бөгөөд нуклеотидуудын азотлог сууриудын комплементар зарчим дээр суурилсан макромолекул юм. Транскрипцийн үеээр РНХ полимераза энзим нь ДНХ-н дарааллыг уншиж комплементар зарчмын дагуу анхдагч транскрипт (primary transcript) гэх РНХ-н антипараллель гинжийг нийлэгжүүлдэг.