Цэрэнжамцын Мөнхцэцэг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Munkhtsetsegts.jpg файлыг коммонсд JuTa хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: No permission since 14 March 2020.
Мөр 1: Мөр 1:
'''Улс төр судлалын доктор, Стратеги академийн захирал Цэрэнжамцын Мөнхцэцэг'''
'''Улс төр судлалын доктор, Стратеги академийн захирал Цэрэнжамцын Мөнхцэцэг'''
<gallery widths="200" heights="200" showfilename="yes">
<gallery widths="200" heights="200" showfilename="yes">

Файл:Munkhtsetsegts.jpg
</gallery>
</gallery>



21:06, 22 Гуравдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Улс төр судлалын доктор, Стратеги академийн захирал Цэрэнжамцын Мөнхцэцэг

Цэрэнжамцын Мөнхцэцэг нь 1975 онд төрсөн. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Өнөөдөр сонины олон улсын мэдээний тоймч орчуулагч, МУБИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, тэнхмийн эрхлэгч, Нийгмийн ухааны тэнхмийн дэд профессор, ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охойя их сургуулиудад зочин судлаач, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Сургалт, судалгааны Стратеги академийн захирал

Тэрбээр ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан бөгөөд олон улсын болон үндэсний хэмжээний 20 гаруй бодлогын болон харьцуулсан судалгааны эксперт, зөвлөхөөр ажилласан улс төрийн коммуникаци, сонгуулийн кампани, улс төрийн намын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн юм.

Цэрэнжамцын Мөнхцэцэг нь монгол хэл дээр Политайнмент буюу цэнгээнт улс төр. УБ, 2010, Улс төрийн намын санхүүжилт УБ, 2014, Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө УБ, 2018, Сонгуулийн кампанийн коммуникаци УБ, 2018, англи хэл дээр The Impact of Mass Communication and Interpersonal communication on Electoral Behavior in Mongolia. Ulaanbaatar, 2015 номнуудыг тус тус хэвлүүлсэн. Эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, судалгааны ажил нийтлүүлснээс олон улсын судалгааны хүрээлэн, олон улсын байгууллагуудын хэвлэлд удаа дараа нийтлэгдсэн.

Боловсролын зэрэг, цол​​​​​​​​​​:

  • 2015 онд МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор МУБИС-ийн Дэд профессор эрдмийн цол хамгаалсан.
  • 2006-2008 онд МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн докторантурт суралцаж 2009 онд “Сонгуулийн кампанийн коммуникаци: Монгол улсын жишээн дээр” сэдвээр улс төр судлалын докторын зэрэг хамгаалсан.
  • 1997-1999 онд МУИС-ийн магистрантурт суралцаж “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс олон нийтийн санаа бодолд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан.
  • 1993-1997 онд МУИС-д суралцаж улс төр судлалын бакалаврын зэрэг хамгаалсан
  • 1993 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль төгссөн.

Ажлын дадлага, туршлага​​​​​​​:

  • 2019 оноос Стратеги академийн гүйцэтгэх захирал
  • 2018-2019 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2014-2019 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимд дэд профессор
  • 2013 онд АНУ-ын Ohio State University-д зочин судлаач
  • 2007 онд ХБНГУ-ын Koblenz Landau University-д зочин судлаач
  • 2002-2012 онд МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхимд багш
  • 1997-2000 онд Өнөөдөр сонины улс төр гадаад мэдээний албанд тоймч, орчуулагч

Олон улсын болон мэргэжлийн холбоодын гишүүнчлэл:

  • Төв Ази судлалын Европын нийгэмлэгийн гишүүн
  • Дэлхийн дэвшилтэт намуудын Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн
  • ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Үндэсний хорооны гишүүн
  • ШУА-ийн Философи, социологи эрхийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
  • Улс төр судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн

Гадаадад хэвлэгдсэн бүтээл:

  • Digital Populism and the Social Media Impact on the 2017 Mongolian Presidential Election. In: Panorama Insights into Asian and European Affairs journal,2018
  • Rising to the Challenge: The Mongolian People's Party Experience" In: Socdem Asia Quarterly, 2018
  • Digital Populism. In: Friedrich-Ebert-Stiftung, Networks for social democracy, 2018
  • Tenscher, Jens/Tserenjamts, Munkthsetseg : Das Mediensystem der Mongolei. In: Hans-Bredow-Institut (Hg.): Internationales Handbuch Medien. Baden-Baden: Nomos. 2009. p. 1067-1078
  • Mongolia Country Report. Bertelsmann Transformation Index 2012. Bertelsmann Stiftung. Germany.2012

Ном, сурах бичиг

  • “Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт” Улаанбаатар, 2019. Хамтын бүтээл
  • Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө УБ, 2018
  • The Impact of Mass Communication and Interpersonal communication on Electoral Behavior in Mongolia. Ulaanbaatar, 2015
  • Tenscher, Jens/Tserenjamts, Munkthsetseg, Das Mediensystem der Mongolei. In: Hans-Bredow-Institut (Hg.): Internationales Handbuch Medien. Baden-Baden: Nomos. 2009
  • Mongolia Country Report. Bertelsmann Transformation Index 2012. Bertelsmann Stiftung. 2012
  • Улс төрийн намын санхүүжилт УБ, 2014
  • Политайнмент буюу цэнгээнт улс төр. 14 хх. УБ, 2010
  • Улс төрийн үзэл суртал. Улс төрийн шинжлэх ухаан. УБ, 2011 номонд. Ерөнхий редактор Ц.Ганболд
  • Улс төрийн мөргөлдөөн. Улс төрийн шинжлэх ухаан. УБ, 2000 номонд. Ерөнхий редактор Ц.Ганболд
  • Европын улсуудын парламент. УБ, 2010

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.