Төв парк (Нью-Йорк)
Төв парк (Сентрал-парк; англи. Central Park) Дэлхийд алдартай Нью-Йорк хот дахь Манхэттэны хамгийн том парк юм. Парк Манхэттен арал дээр 59, 110-р гудамж, Тав, Наймдугаар Авенюгийн хооронд байралдаг. Парк нь дөрвөлжин хэлбэртэй урт нь 4 км орчим, өргөн нь 800 метр бөгөөд нийт талбай -3,41 км². Энэхүү Паркад жилд 42 орчим сая хүн амардаг бөгөөд уг паркийг олон арван кино, телевизийн шоугаар их гаргадаг учраас их алдартай болсон.
1820-1850 оны хооронд Нью-Йорк хотын хүн ам дөрөв дахин нэмэгдэж, хагас сая хүн амыг давжээ. Манхэттэний өмнөд хэсэгт байгуулагдсан хот хурдацтай өргөжиж, амралт зугаалгын тусгаарлагдсан газрууд улам бүр цөөрч байв.
Парис хотын Булоны ой, Лондонгийн Хайд парк зэрэгтэй адил тав тухтай зугаалах сайхан парк хэрэгтэй гэж хотын нөлөөтэй оршин суугчид санал гаргаж байсан юм.
1853 онд Нью-Йорк мужийн хууль тогтоох байгууллага хотод парк барих зорилгоор 778 акр (3,1 км²) газрыг хүчээр чөлөөлөх шийдвэр гаргасан бөгөөд нөхөн төлбөрт 5 сая ам.доллар баталж өгчээ. Санхүүгийн бэрхшээлүүд гарсаны дараа парк барих болоход эзэмшигчдийн газрыг чөлөөлөх хэцүү ажил тугарсан ажээ. 1857 оны 4-р сард Төлөөлөх Зөвлөл (Board of Commissioners) байгуулагдаж удалгүй ирээдүйн паркийн газрын дизайн хийх төслийн уралдаан зарласан ажээ. 1858 оны 3-р сард Фредерик Олмстед, Калверт Вокс нарын «Greensward» нэртэй төсөл шалгарсан байна.
Фредерик Олмстед (англи. Frederick Law Olmsted; 1822-1903) паркийн удирдагч (Park Superintendent) бөгөөд ерөнхий архитектороор (Architect-in-Chief) томилогдож Калверт Вокс (англи. Calvert Vaux; 1824-1895) ерөнхий архитекторын туслах болжээ (Assistant to the Architect-in-Chief). Паркийн барилгын ажил 1858-1873 онд явагдаж анхны нээлтээ хийгээд дэс дараатай нээлтүүд болжээ.
1980 оноос парк төлбөртэй болсон.