Улаан бурхан
Улаан бурхан нь морбилливирусийн халдвараар үүсгэгддэг, гоц халдварт өвчин.
Өвчин үүсгэгч
[засварлах | кодоор засварлах]Морбилливирус нь Парамиксовирусийн овогт хамрагдах, бөмбөлөг хэлбэртэй, дан эрчилсэн РНХ бүхий вирус. Уг вирус нь ганцхан ийлдэс хүрээтэй тул энгийн нэг валенттай. Улаан бурханы үүсгэгч нь хими физикийн бодисуудад тэсвэр муутай. 50 хэмийн температурт 15 минут, 60 хэмд агшин зуурт, нарны гэрлийн шууд туяа, хэт ягаан туяанд амархан үхдэг. Бага хэмд хэдэн долоо хоног хүртэл идэвхээ хадгалдаг.
Онцлог
[засварлах | кодоор засварлах]Морбилливирус нь Парамиксовирусийн овгийн РНХ агуулсан хөхлөг гадаад бүрхүүлтэй, нуклеокапсид-гемагглютинин агуулсан вирус юм.
- N-нуклеопротейн
- P- полимеразпротейн
- L-largeprotein
РНХ-ийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]- М протейн
- Н гликопротейн (вирусийг эсийн өвөрмөц рецепторт бэхлэх болон гемагглютинац үүсгэх)
- F гликопротейн (вирусийг эсийн дотор оруулах, гемолиз үүсгэх чадвартай)
Антиген бүтэц
[засварлах | кодоор засварлах]- Тогтвортой
- Халдварлах
- Компенсант холбох
- Цус задлах
- Цус наалдуулах шинжтэй
Халдвар дамжих зам
[засварлах | кодоор засварлах]Халдварын эх уурхай нь өвчтөн. Улаан бурхны вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой.
Эмнэл зүйн шинж тэмдэг
[засварлах | кодоор засварлах]Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Эхний буюу улайралтын үед Стимсоны гурвал шинж болох ринит, ларингит, коньюктивит илэрнэ. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.
Бусад эрхтэн тогтолцоонд
- Эрүүн доорхи, хүзүүний тунгалагийн булчирхайнууд томорч, эмзэглэлтэй болно.
- Ховор тохиолдолд элэг дэлүү томроно.
- Судасны цохилт олширно, зүрхний авиа бүдгэрнэ, артерын даралт ялимгүй ихэснэ. Цаашилбал зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орно.
- Үрэвсэл гуурсан хооолой, мөгөөрсөн хоолойг хамарсан бол амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс өрчлөлт илэрнэ.
- Хоол боловсруулах тогтолцооны зүгээс хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэл өнгөртөх, шүлс их ялгарах, хэвлий зөөлөн, дүүрэн, эмзэглэлтэй болно.
Эмчилгээ
[засварлах | кодоор засварлах]Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ.
- Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна.
- Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана.
- Витамин эмчилгээ хийнэ. А витамины тунг 24 цагийн зайтай 2 удаа өгөх нь хараа алдагдах хүндрэлээс сэргийлнэ.
- Хамгийн гол нь асаргаа сувилгаа:
- Амны хөндийг буцалсан ус, 2%-ийн содын уусмалаар зайлуулна.
- Нүдийг 20%-ийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах.
- Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих.
- Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх.
Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяналтад эмчлүүлнэ.
- Хөнгөрүүлсэн улаан бурхан: урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтад хамрагдсан болон өвчин нууц үедээ байхад нь гаммаглобулин тариулсан хүмүүст илэрдэг. Өвчин хөнгөн явагдана. Нууц үе урт (21-28 хоног), эхлэл үе богино (1-2 хоног), БФК толбо илэрдэггүй, халуун бага зэрэг их буюу хэвийн, тууралтын үе богино, тууралт нэг өдрийн дотор шат дараалалгүй, цөөн тооны, бүдэг, хоорондоо нийлдэггүй; нөсөөжилт бүдэг бөгөөд 1 долоо хоногт арилдаг, гуужилт үүсдэггүйгээрээ онцлогтой байдаг.
- Маш хүнд хэлбэр: Дархлаа тогтолцоо хямарсан, дарангуйлагдсан, ХДХВ-ын халдвартай, хавдартай хүмүүст тохиолдоно. Нас баралтын түвшин өндөр (70% хүртэл). 30%-д тууралт илрэхгүй, 60%-д тууралтын хэлбэр, онцлог улаан бурхныхаас өөр. Хүндрэл маш их тохиолдоно.
- Насанд хүрэгчдийн улаан бурхан: хүнд явцтай, улайралтын шинжүүд хүүхдийнхээс бага, хордогын шинж ихтэй. БФК толбо их, тууралт шигүү, том, цусархаг тууралт зэрэгцэн гарна. Гуужилт илүүтэй. Энцефалит, менингет, менингоэнцефалит үүсэх нь элбэг. Эхсээр халдвар дамжиж ургийн гажиг үүсгэж болзошгүй байдаг.
Хүндрэл
[засварлах | кодоор засварлах]5-аас бага насны хүүхдүүд болон 20 –оос дээш насныханд элбэг тохиолдоно.
- Уушгины хатгаа – эрт үед илэрбэл хордлого ихтэй, төв мэдрэл, зүрх судасны тогтолцооны хямралтай хавсардаг.
- Дунд чихний үрэвсэл
- Төвөнхийн үрэвсэл – өвчний шинж боловч тууралтын үеэс багасан арилах ёстой байдаг, харин улам даамжирч удаан хугацаагаар үргэлжилбэл хүндрэл үүсгэнэ.
- Хоолойн хуурамч бачуурал – төвөнхийн үрэвсэл гүнзгийрэх үед илэрнэ. Хэдхэн минутад бүтэлт үүсч нас барах аюултай.
- Ам гэмтэх – аль ч үед тохиолдож болно.
- Менингоэнцефалит
- Бүдүүн гэдэсний үрэвсэл – нөсөөжих үед үүснэ, цусан суулгалт төст шинжээр илэрнэ.
Урьдчилан сэргийлэлт
[засварлах | кодоор засварлах]- Өвчтөнийг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.
- Хавьтал болсон, халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна. Харин 12 сараас дээш хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ. Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.
- Товлолын дагуу 8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.