Jump to content

Финикс Скай Харбор Олон улсын Нисэх буудал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Финикс Скай Харбор Олон улсын Нисэх буудал
Phoenix Sky Harbor International Airport
IATA: PHXICAO: KPHX
Ерөнхий мэдээлэл
Төрөл Олон нийтийн/Цэргийн
Эзэмшигч City of Phoenix Aviation Department
Оператор Phoenix Airport System
Байршил Финикс
Өндөр д.т.дээш 346 м / [convert: unknown unit]
Гүйлтийн зам
Чиглэл Урт Хучилт
м фут
8/26 3,502 [convert: unknown unit] Бетон
7L/25R 3,139 10,300 Бетон
7R/25L 2,377 7,800 Бетон
Статистик (2018)
Зорчигчдын тоо 44.943.686[1] (2,018)

Финикс Скай Харбор Олон улсын Нисэх буудалнь АНУ-ын Аризона, Марикопа муж дахь Финикс хотоос зүүн өмнө тийш 7 км-ийн зайд байрладаг иргэний-цэргийн нийтийн зориулалттай нисэх буудал юм. Энэ нь Аризонын хамгийн том бөгөд хамгийн их ачаалалтай байдаг нисэх буудал, ба АНУ-даа хамгийн их ашиг орлоготой нисэх буудлуудын нэг юм. PHX нь 1214,06 га газар нутгийг хамардаг байна.

2016 уг нисэх буудал нь 43,383,528 зорчигчдод үйлчилжээ.[2] Энэ нь дунджаар өдөрт 1,200 гаран агаарын хөлөг үйл ажиллагаа явуулж, 110,000 зорчигчид, 800 тонн гаран карго тээвэрлэгддэг гэсэн үг юм. Холбооны Нисэхийн Federal Aviation Administration (FAA) байгууллага энэхүү нисэх буудлыг 2012 онд 20,169,926 зорчигч мөн 2011 онд 20,211,799 зорчигчид үйлчилгээ үзүүлсэн гэсэн бүртгэл харуулж байна.

Энэ нисэх буудал нь 4 орон дахь 91 чиглэлд өдөрт 299 удаа явдаг American Airlines компанийн 6 дахь том буудал юм.[3]  АНУ-ын нийт зорчигчдын 48 орчим хувь нь 2016 оны 10 сарын байдлаар (23 сая зорчигч) PHX нисэх буудлаар зорчиж байгаа ба 10,000 ажилчинтай ба энэ нь хамгийн том нисэх буудал болгожээ.[3][4]

Нислэгийн зурвас 8 дээр газардаж буй онгоцны ард Скай Харборын удирдлагын цамхаг байна

Скай Харбор нь Финикс дэх дөрөв дэх том нисэх буудал болж баригдсан Финикс.[5] 1928 онд Scenic Airways компанийн ганц хөөрч буух зурвастай баригсан буудал ба уг компани нь Black Fridayхувьцааны зах зээлийн уналтын дараа дампуурсан юм. 1935 он хүртэл Acme Investment Company эзэмшдэг байж. Энэ хугацаанд 1930 онд American Airlines компани анхлан зорчигч болон агаарын шуудангийн үйлчилгээг эрхэлж эхэлжээ. 1935 онд Феникс хот нь Acme-аас $100,000-оор худалдаж авсан ба TWA 1930онд Сан Франциско руу үйлчилж эхэлжээ.[6]

Дайны дараа шинэ параллель нислэгийн зурвас(гүйлтийн зам) болон диагональ нислэгийн зурвсууд зорчигчдын терминал дээр нисэх буудал ажиллаж эхэлжээ.[7] 1953 оны хоёр дугаар сард C&GS диаграмын тус бүр 1,800м урттай 8L ба 8R нислэгийн зурвас мөн 1,700м урттай 3 гэдэг нислэгийн зурвастай болжээ.

1952 оны  10 сард $835,000 өртөгтэй Терминал 1 (анхны нэр нь WEST TERMINAL) гэх анхны удирдлагын цамхагтай болжээ. 1991 онд буулгагдаж гар утасны хэсэг болсон.

1957 оны 4-р сард өдөрт нийт 42 нислэг хийдэг болж: 16 American, 11 TWA, 10 Bonanza ба 5 Frontier. 1959 онд Нью-Иорк хот руу шууд нислэг хийдэг болж.

1959 онд нисэх буудлын мастер төлөвлөгөө шинэ терминалд зориулсан тасаг хийхийн тулд хөндлөн гүйлтийн зурвасыг арилгах болж шинэчлэгджээ.[7] American болон TWA компаниуд нь 1960 болон 1961 онд тус тус PHX рүү нислэг хийдэг болж эхэлсэн ба 1962 онд нээгдэж байсан Терминал 2 (анх East Terminal гэдэг байж) одоо хүртэл ашиглагдсан хэвээрээ байна.[8] 1979 онд Terminal 3 нээгдсэн бөгөөд East болон West нэрнүүдийг солих үед, тэр хоёр терминал тийм удаан байсангүй.

Bonanza Airlines moved its headquarters from Las Vegas to Phoenix in 1966. Bonanza merged with two other airlines to form Air West, which became Hughes Airwest after Howard Hughes bought it in 1970.[9]

1978 онд агаарын тээвэр зохицуулалттай болсны дараа үүсгэн байгуулагч Hughes Airwest-ын дарга Ed Beauvais PHX-т байрласан шинэ агаарын замд зориулсан төлөвлөгөөг бий болгосон. 1981 онд тэр America West Airlines-ыг үүсгэн байгуулж, 1983 онд PHX-с үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба энэ нь эхний жилдээ хоёр дахин өссөн. Эхний арваад жилийн эцэст America West үндэсний хэмжээний томоохон сүлжээтэй болж, номхон далайг гатлан гарах үйлчилгээний хувь их нөлөөтэй болжээ.

Энэ хооронд Southwest Airlines компани 1982 оны 1-р сард PHX-д ирж 12 хот руу өдөрт 13 нислэг хийдэг болж: 1986 онд PHX-с өдөрт 64 нислэг хийдэг болжээ. 1992 онд Southwest хамгийн том засвар үйлчилгээний байгуулжыг нээсэн.

1991 онд America West дампуурахаас сэргийлж хамгийн том онгоцоо зарсан ба Япон хүний мэдэлд нэг зам нь орсон. Гэхдээ Continental Airline-тай хамтран ажиллан Терминал 4-өөс орон нутгийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэдийгээр AWA 1990 оны үед PHX-т томрох хандлагатай байсан ч 2001 оны 9-р сарын 11-ны халдлагын хор уршигаар санхүүгийн байдал нь тогвортой бус болсон. 2005 онд AWA Continental-тай хамтын ажиллагаа нь дуусгавар болж US Airways-тэй нэгдсэн. US Airways Tempe дахь AWA кампус руу төв байраа нүүлгэсэн ба нэдсэн компанид ажиллуулахын тулд AWA-ийн олон менежерүүдийг үлдээсэн.

2007 онд Тээврийн Аюулгүй байдлын Алба (Transportation Security Administration) backscatter X-ray машиныг PHX-т анхлан нэвтрүүлсэн.

2007 оны 1-р сарын 14-нд 99 метр өндөртэй нисэх буудлын агаарын замын удирдлагын цамхаг ажиллаж эхэлсэн. Цамхаг нь Терминал 3-ын зогсоолын гражийн зүүн талд байрлах ба мөн PHX Терминал Удирдлагын Төв (PHX TRACON)-ийг багтаасан байдаг. Энэ бол Скай Харборын дөрөв дэх удирдлагын цамхаг ба Хойд Америкийн хамгийн өндөр удирдлагын цамхаг юм.

Нисэх буудал нь Терминал 2, 3, 4 багтах 116 агаарын хөлөгийн хаалгатай. Boingo Wireless-р тэжээгдсэн зар сурталчилгаатай үнэгүй, утасгүй интернетийг бүх Терминалд хэрэглэх боломжтой, мөн мөнгө төлвөл өндөр хурдны ямар ч зар сурталчилгаагүй интернетийг аялагчид ашиглах боломжтой.

Нисэх буудлын удирдлагууд Терминал 1-ийг ажиллагаанаас гаргасан ба зорчигчид Терминалуудын дугааруудыг аль хэдийнэ мэддэг болсноос хойш үлдсэн Терминалуудыг дахин дугаарлахыг хүсээгүй байна.

Агаарын тээврийн компаниуд ба Чиглэл

[засварлах | кодоор засварлах]
British Airways Boeing 747-400 from London–Heathrow on approach to runway 26

British Airways зөвхөн Атлантын далайн цааш London-Heathrow руу л нислэг үйлдэх ба мөн түүнчлэн зөвхөн нисэх буудал дахь Boeing 747-ын зөвхөн зорчигч тээврийн нислэгт үйлчилдэг. Энэ нь Хойд болон Төв Америк хамааралгүй цорын ганц үйлчилгээ юм. Lufthansa нь America West-тэй хамт Атлантын далайн цааш Frankfurt Airport руу өөр нислэг хийдэг байсан ба нэг удаа Boeing 747 нь Хаваий болон Япон руу нислэг үйлдэж байсан ч тэдгээр үйлчилгээнүүд нь одоо байхгүй юм. Гэхдээ хэд хэдэн агаарын тээврийн компаниуд АНУ-аас гадна, Хавай, Коста-Рико, Канад, мөн Аляскийн зарим хэсэг рүү шууд нислэг хийхийг санал болгодог.

 Commons: Phoenix Sky Harbor International Airport – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Airport Statistics. SkyHarbor.com, хандсан 22. Гуравдугаар сар 2019 (englisch).
  2. "Year to date Passenger Traffic". ACI. 2015-06-22. Татаж авсан: June 23, 2015.
  3. 3.0 3.1 http://s21.q4cdn.com/616071541/files/doc_downloads/FactSheets/PHX-Fact-Sheet_Winter_2016_FINAL.pdf
  4. Brodesky, Josh (February 15, 2013). "Loss of a corporate headquarters may cost Phoenix jobs, prestige". The Dallas Morning News. The Arizona Republic. Archived from the original on Есдүгээр сар 23, 2015. Татаж авсан: September 3, 2015.
  5. Thompson, Clay (January 14, 2001). "Valley 101: A Slightly Skewed Guide to Living in Arizona". The Arizona Republic. Archived from the original on Дөрөвдүгээр сар 1, 2016. Татаж авсан: July 12, 2012.
  6. "1935 and The Farm – Sky Harbor's Early Years and Memories". Phoenix Sky Harbor International Airport. August 30, 2010. Archived from the original on Зургадугаар сар 27, 2014. Татаж авсан: July 12, 2012. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  7. 7.0 7.1 "Phoenix Sky Harbor – City of Tempe History". City of Tempe. Archived from the original on September 14, 2010. Татаж авсан: July 12, 2012.
  8. "Sky Harbor and the Beginning of the Modern Era". Phoenix Sky Harbor International Airport. September 7, 2010. Archived from the original on Гуравдугаар сар 19, 2012. Татаж авсан: July 12, 2012.
  9. Lehman, William. "US Airways: A Heritage Story". US Airways. Татаж авсан: July 12, 2012.