Хайдельбергийн Их сургууль
Рупрехт, Карл нарын нэрэмжит Хайдельбергийн Их сургууль (герман. Ruprecht-Karls-Universität Heidelberg) —Германы хамгийн ууган бөгөөд нэр хүндтэй судалгааны дээд боловсролын байгууллага.
Их сургууль 1386 онд 4 факульттай байгуулагдсан байна. Их сургуулийн барилга байгууламжууд Хайдельберг хотын "Хуучин хот"(герм. Altstadt), Бергхайм (герман. Bergheim) болон Нойенхаймер Фелд (герман. Neuenheimer Feld) дүүргүүдэд байралдаг байна.
Тус их сургуульд гадаадын оюутнуудын тоо 18 гаруй хувь эзэлдэг байна. Олон улсын жишгээр тэргүүлж, эрдэм шинжилгээний өндөр нэр хүндтэй дээд боловсролын байгууллага юм. 2017/18 оны хичээлийн жилд 29,689 оюутан сурч, ойролцоогоор 530 профессор ажилласан байна.
Сүүлийн жилүүдэд олон тооны клиникүүд болон янз бүрийн судалгааны байгууллагуудтай хамтран ажилласны ачаар тус их сургууль нь анагаах ухаан, мэдрэлийн болон физик, математик, компьютерийн шинжлэх ухаан, хууль эрх зүй, эдийн засгийн шинжлэх ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдөөд байна. Тус сургууль Египет, Чили, АНУ-ын Массачусеттс мужид зэрэг гадаад орнуудад салбараа байгуулсан Германы анхны Их сургууль юм.
Их сургуулийн дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллагууд
[засварлах | кодоор засварлах]- Биохимийн төв
- Мэдрэл судлалын салбар дундын төв
- Шинжлэх ухааны тооцооллын салбар хоорондын төв
- Байгаль орчны физикийн хүрээлэн
- Өмнөд Азийн хүрээлэн
- Хайдельбергийн их сургуулийн молекул биологийн төв
- Хайдельбергийн их сургуулийн одон орон судлалын төв
- Heidelberg-ийн Америк судлалын төв
- Нийгмийн хөрөнгө оруулалт, инновацийн төв
- Шинжлэх ухааны биологийн төв "Биоквант"
- Техникийн мэдээлэл зүйн төв дээд сургууль
- "Дэлхийн нөхцөл байдалд Ази, Европ" дэвшилтэт судалгааны кластер
- Сэтгэцийн эрүүл мэндийн төв хүрээлэн
- Эрүүл мэнд, нийгмийн болон урьдчилан сэргийлэх анагаах ухааны хүрээлэн