Харцагатан
Харцагатан | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Улаан сүүлт сар, Buteo jamaicensis
| ||||||||
Биологийн ангилал | ||||||||
| ||||||||
Овгууд | ||||||||
Харцагынхан, Accipitridae |
Харцагатан нь өдрийн амьдралтай махчин шувууд болох бүргэд, харцага, тас зэрэг 225 зүйлийн шувууг багтаасан баг юм. Удаан хугацааны турш эдгээр шувуудыг шонхорын хамт Шонхортон баг хэмээж байсан ч ойрын судалгаа шинжилгээгээр шонхор нь тоть болон боршувуутантай илүү ойр гэгдээд буй болно.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Эдгээр шувууд нь урт, өргөн далавчтай байх ба элин халин нисэхэд зохицсон.
Тэд хурц хумстай бахим савар, хүчирхэг хөлтэй ба голдуу өдрийн цагаар ан хийдэг. Мөн урт наслах ч, үржих үзүүлэлт явц нь маш доогуур болно. Амьдралаа голдуу нэг хостойгоо өнгөрүүлдэг.
Харцагатан багийн шувууд нь олон янзын хэмжээтэй байна. Эмэгчин нь эрэгчингээс биеэр том байх нь их юм. Хамгийн том гишүүн нь Андын тас бөгөөд дэлхий дээрх өдгөө амьд буй хамгийн том шувуудын нэг юм.
Таксоном
[засварлах | кодоор засварлах]Харцагатан баг
- Харцагынхан (бүргэд, сар, харцага, элээ, хуучин ертөнцийн тас шувууд)
- Cathartidae (шинэ ертөнцийн тас шувууд, хангас)
- Загасч явлаг (загасч явлаг)
- Sagittariidae (Secretary Bird)