Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Wikipedia:Википедиа нь ... биш (From simple English)

Википедиа нь хүмүүсийн сайн дурын оролцоотойгоор агуулга нь баяжиж байдаг, цахим нэвтэрхий толь учир Та нэвтэрхий толинд байвал зохих зүйлсийг л бичих хэрэгтэй. Эрхэм таныг Википедиад хувь нэмэр оруулах үедээ доорхи зүйлсийг анхааралдаа авна уу гэж хүсэж байна.


Википедиа нь доор дурьдагдсан зүйлс биш[засварлах | кодоор засварлах]

  1. Википедиа нь цаасан дээр хэвлэгддэг нэвтэрхий толь биш. Өөрөөр хэлбэл Википедиа дахь өгүүллэгийн тоонд хязгаарлалт байхгүй.
  2. Википедиа нь хэлний толь биш. Энд үгийн утга, яаж хэрэглэх зэргийг оруулахгүй. #2-5, #17 г харна уу.
  3. Википедиа нь таны үзэл бодлыг илэрхийлэх, эсвэл бусадтай санал солилцох газар биш. Өөрөөр хэлбэл та энд зөвхөн баримтуудыг оруулах ёстой бөгөөд, өгүүллэгт өөрийн үзэл бодлоо бичиж болохгүй. #1, #6, #8, #9, #18-г үзнэ үү. .
  4. Википедиа нь бусад сайтуудын холбоос биш. Та дан бусад сайтуудын холбоосыг агуулсан хуудас нээж болохгүй. #11, 12, 13-ыг үзнэ үү.
  5. Википедиа нь "толин сайт", блог биш. Википедиа нь нэвтэрхий толь учир энд зөвхөн тоо, баримт л оруулна.
  6. Википедиа нь алив мэдээлэл, түүнтэй холбоотой тоо баримтыг шүүн хэлэлцэхгүй. Өөрөөр хэлбэл, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн мэдээлэлийг Википедиад оруулах бөгөөд, уг мэдээлэлийн зөв, бурууг шүүн хэлэлцэхгүй.

Википедиа дахь олон нийтийн оролцоотой холбоотой[засварлах | кодоор засварлах]

Википедиагийн аливаа өгүүллэгийн агуулгын талаархи санал бодлын зөрүүг шийдвэрлэхдээ зөвхөн хэлэлцүүлэгийг ашиглана. Санал хураалтаар аливаа асуудлыг шийдвэрлэхгүй.

Википедиагийн өгүүллэгүүд нь доорхи зүйлсийг агуулахгүй[засварлах | кодоор засварлах]

  1. Форум. Википедиагийн хэлэлцүүлэг хуудас нь форум биш. Уг хуудсанд зөвхөн тухайн өгүүллэгийн агуулгыг яаж сайжруулах талаар саналаа солилцоно.Жишээлбэл, Нантендо өгүүллэгийн хэлэлцүүлэг хуудаст, та зөвхөн бусад хүмүүс ямар мэдээлэлийг дутуу оруулсан, эсвэл шаардлагагүй мэдээлэл илүү оруулсан талаар саналаа бичнэ. Харин Нантендо нь яагаад бусдад ижил төстэй тоглоомуудаас илүү болох талаар бичиж болохгүй.
  2. Хэлний толь бичгийн тодорхойлолт. Тухайн үгийн утгийг хэлний тайлбар толь байдлаар тайлбарлахгүй. Харин өгүүллэгийн эхэнд тухайн өгүүллэг ямар сэдэвтэй болохыг тайлбарлах хэрэгтэй. Та хэлний тольтой ажиллах хүсэлтэй бол Викитольд зочилно уу.
  3. Хэрэглээний зааварчилгаа. Аливаа үгийн хэрэглээг оруулахгүй. Зарим онцгой тохиолдолд (тухайн үгийн хэрэглээг ихэнх хүмүүс мэдэхгүй гэж үзэх тохиолдолд) тайлбар байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ Википедиад тухайн үгийг яагаад хэрэглэдэг, яагаад ийм утга илэрхийлдэг гэдгийг л онцгойлон тайлбарлах хэрэгтэй юм.
  4. Этгээд хэллэг, хэлц үгийн хэрэглээний зааварчилгаа. Википедиа нь хүмүүст яаж ярих, ямар этгээд болон хэлц үгийг яаж хэрэглэх талаар тайлбарлахгүй. ӨГүүллэгт та тухайн хэллэг хэдийнээс, хаанаас үүсэлтэйг л тайлбарлах нь зүйтэй.
  5. Суртал нэвтрүүлэг, сурталчилгаа. Та зарим үзэл бодол, концепцид итгэдэг байж болно. Гэхдээ та үүнийгээ өгүүллэгт тусгах хэрэггүй. Та тухайн зүйлийг аль болох олон талаас нь бичих хэрэгтэй.
  6. Анархизм. Анархизм нь аливаа хяналт, засаг захиргаагүй, дур зоргоороо байдлыг илэрхийлэх ба Та аливаа өгүүллэгт ямар нэгэн "тэнэглэлийг" санаатайгаар оруулаад бусад хүмүүс яаж хариу үйлдэл үзүүлэхийг туршихыг хориглоно.
  7. Фэн эсвэл шүүмжлэлийн сайт. Хүмүүсийн амьдрал, намтар, урлагийн аливаа бүтээлийн талаар бичихдээ, Та зөвхөн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зүйлсийг оруулах хэрэгтэй. Та өөрийн үзэл бодлыг, өөрөөр хэлбэл яагаад сайн, яагаад муу гэсэн өөрийн үзэл бодлоо бичиж болохгүй.
  8. Хувийн эссэ. Ямар нэгэн зүйлийн талаархи хувийн үзэл бодлоо бичиж болохгүй. Википедиа нь зөвхөн нийтээр "үнэн" гэж хүлээн зөвшөөрөгдсөн зүйлсийг л агуулна. Таны санал үргэлж зөв байх албагүйг санаарай (Та өөрийн эссэг meta-Wikipedia-д бичиж болно).
  9. Анхдагч судалгаа. хэрэв та ямар нэгэн зүйлийг шинээр нээсэн, таны нээлт нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа тохиолдолд, түүнийгээ Википедиад бичиж болохгүй. Учир нь Википедиад зөвхөн нийт хүлээн зөвшөөрсөн зүйлсийг л бичнэ.
  10. Хүмүүсийн хэлсэн үгийн жагсаалт-ыг оруулж болохгүй. Хэрэв оруулмаар бол Викиишлэлд байрлуулна уу.
  11. Гадаад холбоосуудын цуглуулга. Та өгүүллэгийн төгсгөлт гадаад холбоосуудын жагсаалтыг байрлуулах нь мэдээж боловч, тухайн хуудас зөвхөн гадаад холбоосуудын жагаалтаас бүтэж болохгүй.
  12. Дотоод холбоосуудын цуглуулга. Хэрэв тухайн үг нь хэд хэдэн салаа утгатай бол Та эдгээр салаа утгуудыг тайлбарласан холбоос бүхий хуудас нээж болно. Бусад тохиолдолд зөвхөн (бусад өгүүллэгүүдтэй холбогдсон холбоосуудаас) бүрдсэн хуудас нээж болохгүй.
  13. Эх сурвалжийн цуглуулга. Аливаа ном, бичлэг, захидал, дүрэм зэргийг бүтнээр нь википедиад оруулж болохгүй. Шаардлагатай тохиолдолд эх сурвалжийг бүрэн эхээр нь Викисанд оруулж болно.
  14. Хувийн вэб хуудас, файл хадгалах талбар. Та өөрийн хэрэглэгчийн хуудсаа өөрийн хувийн вэб хуудас байдлаар ашиглаж болохгүй. Алдартай хүмүүсийн талаар өгүүлэг бичиж болох бөгөөд, Та тэдний нэг биш л бол өөрийн талаар бичсэн аливаа өгүүлэг бичиж болохгүй. Та аливаа файл аплоуд хийсэн бол тухайн файлыг зөвхөн Википедиагийн өгүүллэгт ашиглах хэрэгтэй.
  15. Мэдээ. Википедиа нь шинэ мэдээний сайт биш. Гэхдээ тухайн жилд болсон онцлог үйл явдлуудыг агуулсан хуудсууд байж болохыг үгүйсгэхгүй. Тухайн онцлог үйл явдлуудыг үргэлж өнгөрсөн цаг дээр бичих ёстойг санаарай. Шинэ мэдээг Викимэдээд бичиж болно.
  16. Урагийн бичиг. Википедиад зөвхөн онцгой амжилт гаргасан, алдартай хүмүүсийн талаархи өгүүллэгийг оруулна. Бусад тохиолдолд хүмүүс, овогтой холбоотой аливаа хувийн мэдээлэлийг оруулж болохгүй.
  17. Зар сурталчилгаа. Ямар нэгэн компани, ажил хэрэг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан хуудас нээж болохгүй.
  18. Зургийн цомог. Ямар нэгэн текстгүйгээр төрөл бүрийн зураг, дүрсээс бүрдсэн хуудас үүсгэж болохгүй.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]