Jump to content

Шуурга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шуурга фронтыг Доплер радарын дэлгэц харуулав.
Элсэн шуурга, Ирак
Аянга цахилгаантай бороо, Пор-ла-Нувель

Шуурга гэж маш хүчтэй салхи гарахыг хэлнэ.

Цаг уурын тодорхойлолт

[засварлах | кодоор засварлах]

Шуурга гэж хамгийн багадаа 20,8 м/сек (74,9 км/ц) юм уу эсвэл Бофортын салхины хүчний 9 гэсэн хурдтай салхийг нэрлэнэ. Хамгийн багадаа 32,7 м/сек-н салхины хурдтай (117,7 км/ц) эсвэл Бофортын салхины хүчний 12-т хүрсэн шуургыг хар шуурга хэмээн нэрлэдэг. Энэ хооронд Бофорт 10-ыг хүчтэй шуурга, Бофорт 11-ийг хар шуурга шиг шуурга хэмээн нэрлэнэ. Шуурганы хүч нь богино хугацаанд (хэдхэн секунд) хар салхины хэмжээнд хүрсэн тохиолдолд түүнийг догшин хуй гэж нэрлэнэ. Шуурга нь ихэнхдээ их хэмжээний бороотой байх тул аадар бороотой шуурга эсвэл шуурч дуу цахилгаантай бороо орно гэх мэтээр хэрэглэгдэх ба эдгээр нь шуурганы нөлөөгөөр бий болох үзэгдэл буюу онцгой тохиолдлууд юм. Тэнгист бас салхины улмаас өндөр давалгаалан шуурахыг бас шуурга гэх ба энэ нь голчлон ширүүн биш хурыг дагуулна. Шуурга юугаар шуурч байгаагаар буюу ямар цаг үед болсноос нь шалтгаалан цасан шуурга, мөндрөн шуурга, элсэн шуурга эсвэл шороон шуурга гэх мэтээр бас хэрэглэнэ. Уул нуруунд үүсэх хуурай салхийг бүлээн салхи гэж нэрлэнэ.

Жилийн аль улиралд болсноос нь хамааруулан бас хэрэглэх ба хаврын хавсарга эсвэл өвлийн шуурга гэх мэт. Энэ мэтийн ялгаа нь хөдөө аж ахуй ба газар тариалангийн салбарт түүнээс шалтгаалан бий болсон хохиролыг багцаалан тооцоход чухал үүрэгтэй (жишээ нь үерийн улмаас ургацаа алдах, мод салхинд булгарах гэх мэт).

Өөр бусад шуурганы төрлийг торнадо, мөн жижиг хуй салхи, явган шуурга, нүүр нүдгүй шуурга гэж нэрлэхээс гадна ихээхэн цастай цасан шуургыг цагаан зуд гэнэ.

Тэнгисийн эрэг орчмоор шуурга болон түрлэг хавсран шуурган үер үе үе бас бууна.

Шуурга нь өндөр даралтын зөрүү (харьцангуй богино зайд даралтын өндөр зөрүү гарах) гарвал бий болно. Энэ нь хүчтэй нам даралтын бүс нутагт нөлөөлөх хэсэгт нам дор шуурга хэлбэрээр байна. Мөн түүнчлэн салхи шуурга нь байр зүйгээс шалтгаалан салхины суваг үүссэнээр бий болох ба үүний жишээнд ойрхон орших хоёр уулын хоорондох хөндийд хөндийн салхи маягаар бий болно.

Шуурга нь тэнгист их үүсэх ба учир нь тэнд газартай харьцуулбал улны үрэлт багатай байдагтай холбоотой. Тиймээс салхи нь хуурай газрыг бодвол хүчтэй шуурга болж хүч нь нэмэгдэх магадлал илүү юм. Үүнд жишээ нь халуун орны хуй салхи ба тайфун зэрэг нь зөвхөн тэнгис үүсэх ба хуурай газарт хүрээд хүч нь сулардаг.

Түүхэнд бүртгэгдсэн шуурга ба түүний хохирол

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийд хамгийн ихээхэн хохирол учруулсан шуурга түүний төлбөрт гарсан даатгалын хохирол:

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Шуурга – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Шуурга – Викимедиа дуу дүрсний сан