Соронзон тууз

Санах ойн хэрэгсэл
Соронзон тууз

Жижиг дамартай 1/2″-соронзон тууз
Ерөнхий
Төрөл соронзон
Гарал
Бүтээгч AEG, I.G. Farben
Зах зээлд 1940 оноос хойш
Өмнөх Нүхэн тууз, нүхэн карт
Дараах CD, хатуу диск

Соронзон тууз бол соронзон бичлэг хийх хэрэгсэл бөгөөд соронзоор бүрхэгдсэн урт нарийн пластик хальс юм. Анх Германд цахилгаан соронзон бичлэгт үндэслэн соронзон туузыг зохион бүтээжээ. Видео болон аудио төхөөрөмжүүд нь соронзон туузны тусламжтай дуу хурааж дүрс бичлэг хийдэг байна.

1950-1970 оны үед хэрэглэж байсан 7 инчийн өргөнтэй аудио бичлэгийн хальс

Соронзон тууз нь радио, телевиз болон бичлэгт хувьсгал хийсэн юм. Радио байгаа цагт энэ зүйлийг бичлэгийн програмчлалд хэрэглэсээр байх болно. Энэхүү зүйл их хэмжээний өгөгдлийг урт хугацааны туршид хадгалах, хурдан хугацаанд хандах боломжийг олгосноороо компьютерын эхэн үеийн хөгжлийн гол түлхүүр болсон юм. Орчин үед соронзон туузтай ижил зориулалттай шинэ төхөөрөмжүүд гарч байгаагаас болоод соронзон туузны оронд эдгээр төхөөрөмжүүдийг хэрэглэх нь ихэсч байна. Харин эсрэгээрээ Sony, IBM зэрэг компаниуд улам боловсронгуй болгосон шинэ соронзон туузыг үйлдвэрлэж байна. Олон жилийн турш соронзон тууз нь стики шед сендромтой нүүр тулгарч байна. Энэ нь юу вэ гэвэл соронзон туузанд чийг орсноор ашиглах боломжгүй болохыг хэлдэг.

Аудио бичлэг[засварлах | кодоор засварлах]

Дуу бичлэгийн хуурцаг


1898 онд Валдемар Паулсон (Valdemar Poulsen)-ы зохиосон цахилгаан соронзон бичлэгт үндэслэн 1928 онд Германд, Фритц Плоймер (Fritz Pfleumer) гэдэг хүн соронзон туузыг дуу бичихэд зориулан зохион бүтээжээ. Плоймер бүтээлдээ төмрийн исэл (Fe2O3)-н нунтгаар бүрсэн урт нарийн цаасыг ашигласан байна. Энэхүү бүтээлийг дуу бичлэгийн машин болон BASF-г үйлдвэрлэдэг Германы цахилгаан барааны AEG компани цааш үргэлжлүүлэн хөгжүүлсэн бөгөөд өөрсдөө туузаа үйлдвэрлэдэг байна.

AEG-д ажилладаг Эдуард Шюллер (Eduard Schuller) 1933 онд соронзон туузны толгойг цагираг хэлбэртэй болгон өөрчилжээ. Анх соронзон туузыг зохион бүтээхдээ туузны толгойг шовх хэлбэртэйгээр зохиосон байна. Энэ хугацаанд хийсэн чухал дэвшлийн нэг бол AC biasing нь тусгай бичлэгийн төхөөрөмжийг ашиглан аудио сигналын чанарыг сайжруулсан явдал юм.

Улс төрийн хурцадмал байдал, дэлхийн 2-р дайны дэгдэлтийн үед эдгээр шинэ төхөөрөмжүүдийг чанд нууцалж байжээ. Хэдий тийм боловч Аллис гэх хүн Нацигийн радио нэвтрүүлгийг хянаж байгаад германчууд шинэ төрлийн бичлэгийн технологитой болсныг мэджээ. Аллис Германы бичлэгийн төхөөрөмжийг олж авахаас өмнө ийм зүйл дэлхий ертөнцөд нээлтээ хийгээгүй байсан юм. Америкчуудын дайны дараахан Германаас энэ төхөөрөмжийг авчирсны дараа Жак Муллон, Жон Хербэрт Ор, Ричард Х.Ранжер (Jack Mullin, John Herbert Orr, Richard H. Ranger) нар улам сайжруулан хөгжүүлсэн байна. Ингэж сайжруулахдаа, олон төрлийн бичлэг хийдэг компакт кассет-г бүтээжээ.

Видео бичлэг[засварлах | кодоор засварлах]

Аудио бичлэг хийх, эвлүүлэхэд ашигладаг соронзон туузны ажиллах зарчим нь өмнөхөөсөө илт сайжирсан байна. Олон телевизийн бичлэгт ахиц гарсныг харж болно. Телевизийн (“видео”) сигнал нь аудио сигналтай бараг адилхан. Гол ялгаа нь гэвэл видео сигнал нь аудио сигналаас илүү өргөн зурвасыг ашигладагаараа ялгаатай. Одоогийн аудио бичлэг бараг л видео сигналыг авч чадахгүй. Энэ асуудлыг шийдхийн тулд маш олон ажил хийгдсэн байна. Жак Муллон (Jack Mullin) (Bing Crosby-д ажиллаж байгаа), болон BBC хамтран крүд (сrude) ажлын системийг бүтээсэн. Энэ систем нь дамартай холбогдсон тууз маш хурдтай эргэж ажилладаг байна. Харамсалтай нь аль ч системийг тийм ч удаан хэрэглээгүй юм. Үүний нэг бол Чарлес Гинсбүрг-р толгойлуулсан Ампексын баг юм. Тэд ээрэх бичлэгийн дамрыг ашиглан жирийн хальсны хурдыг маш өндөр хурдтай туузны дамрын зэрэгт хүргэж чадсан бөгөөд бичлэг хийх, өндөр чанартай өргөн зурваст видео сигнал өгөх чадвартай. Ампексын системийг Quadruplex гэж нэрлэдэг байсан ба 2 инчийн (51 мм) өргөн хальстай, аудио хуурцагтай адил дамартай бөгөөд дохио илгээх чадвартай. Үүнийг одоо трансверс скан (transverse scan) ч гэж нэрлэдэг. Бусад компаниудын хувьд гэвэл, хэликал скан (helical scan)-р тэргүүлдэг Sony компани кассетны дамарт гар хүрэхэд хялбар байхаар видео кассетны гэрийг зохион бүтээсэн байна. Бараг бүх видео бичлэгийн системд helical scan болон cantridge-г ашигладаг. VCR-г голдуу хүмүүс гэртээ харин телевизэд тоног төхөөрөмжиндөө ашигладаг байсан боловч одоо бараг ашиглахаа больж байна. Дижитал видео болон компьютерийн видео процесс гарч ирснээс хойш оптик диск, дижитал видео ичлэг хийгч нь видео хуурцагтай адил үүрэг гүйцэтгэх болжээ.

Өгөгдөл хадгалах[засварлах | кодоор засварлах]

Экэрт Маучли 1951 онд анхны UNIVAC I компьютерын өгөгдөл бичихэд соронзон туузыг ашиглаж байжээ. Бичлэгийн төхөөрөмжийг 1.5 инчийн (12.65 мм) өргөнтэй урт нарийн никелээр бүрсэн хүрэл металаар хийжээ.Бичлэгийн нягтралын хувьд 8 шугамаар инч (198 микрометр/тэмдэгт) тутамд 128 тэмдэгт байсан.

Анх IBM-н соронзон хальсны хөтчүүд нь вакуум багануудыг үүсгэн бичлэгийн давтамжийг хамгаалахын тулд U хэлбэртэй зохиогдсон байна. Ихэнх орчин үеийн бичлэгийн системүүд 10.5 инч буюу маш бага хэмжээтэй дамруудыг ашигладаг ба зөөвөрлөхөд гэмтэхгүй байх үүднээс хамгаалагчийг ашигладаг байна. 1970 оны сүүл 1980 иад оны эхээр гэрийн компьютерт Kansas City стандараар баталгаажсан Компакт Кассетыг ашиглаж байжээ. Орчин үеийн хуурцагны форматад LTO, DLT, DAT/DDC зэрэг багтдаг. Дискийг орлох боломжтой хуурцаг нь зарим тохиолдолд бит тутамд арай бага зардалтай байдаг.

1/4 хэмжээтэй хуурцаг, 1980-1990 онд хэрэглэж байсан өгөгдлийн формат.

Хэрвээ их хэмжээний өгөгдөл ашиглаж байгаа бол энэ нь том давуу тал болдог.Соронзон хальсны орон зайн тархалтын нягтрал диск хөтчүүдийн хувьд бага байдаг ч нэг соронзон хальс дээр байгаа гадаргуугийн талбай хамаагүй их байна. Ерөнхийдөө хамгийн их багтаамжтай нь дээр байрлах зэргээр дараалалтай байладаг (2011 онд 5 ТВ). Түүхэндээ бичлэг нь хэвлэл мэдээллийн шаардлагатай мэдээллийг хадгалж байснаараа том давуу талтай байсан юм. Соронзон хальс нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг харьцангуй урт хугацаанд найдвартай хадгалдгаараа давуу талтай. Орчин үеийн өгөдлийн хуурцаг 15 аас 30 жил архивын өгөгдөл хадгалах чадвартай гэж үйлдвэрлэгчид мэдээлсэн байна. Соронзон туузны өгөгдөл хадгалалтыг нэмэгдүүлэх судалгааны баг болох Имашион-д 2002 онд Америкийн Үндэсний Стандарт Технологийн Хүрээлэнгээс 11.9 сая долларын хандив өгчээ. 2014 онд Сони, IBM компаниудын мэдээлснээр шинэ вакуум технологи ашигласан, нэг инч талбай бүрт 148 гигабит (gigabits) багтах соронзон тууз нь 185 ТВ-н багтаамжтай гэсэн байна.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэл ба лавлах[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Соронзон тууз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан