Jump to content

Дуу бичлэгийн хуурцаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Санах ойн хэрэгсэл
Дуу бичлэгийн хуурцаг
Ерөнхий
Төрөл Соронзон тууз
Багтаамж талдаа 90 хүртэл минут[1]
Хэмжээс 10,16×6,35×1,27 см
Гарал
Бүтээгч Филипс
Танилцуулга 1963 он
Зах зээлд 1963 он
Дараах Дижитал компакт хуурцаг

Дуу бичлэгийн хуурцаг (англ. Compact Cassette-CC[2]; үгчлэн орчуулбал «авсаархан хуурцаг»), мөн хөгжмийн хуурцаг буюу кассет, дууны хуурцаг эсвэл зүгээр л хуурцаг нь цахилгаан соронзонгийн тусламжтайгаар дуу бичлэгийг хураах болон буцаан тоглуулах зориулалттай аналог дуу тээгч юм. Энэ нь дотроо дууны бичлэг бүхий соронзон туузтай, гадуураа түүнийг хамгаалсан хуванцар гэрээр битүүмжлэгдсэн байдаг. Хуурцгийг тоглуулах эсвэл дуу хураахын тулд түүнд зориулагдсан хуурцаг тоглуулагч хэрэгтэй. 1970-аад оны эхэн үеэс 1990-ээд оны сүүл үеийг хүртэл дууны хуурцаг нь пянзнаас гадна хамгийн ихээр ашиглагдаж байсан дуут хэрэгсэл байв. Анхандаа тийм ч сайн байгаагүй дууны чанарыг соронзон хальсны материал болон техникийн дэвшилтэт арга технологийг ашиглан улам сайжруулсаар сүүлдээ шаржигнах илүү чимээг дардаг долби системтэй адил өндөр хэмжээнд бичлэг хийдэг болов.

Хуурцаг ба түүний тоглуулагчийг Нидерландын Филипс (Philips) компанийн инженерүүд хөгжмийг зөөврийн байдлаар хэрэглэх зорилготойгоор анх зохион бүтээжээ. Зохион бүтээх ажил 1960 онд эхлэн, 1963 оны наймдугаар сард халаасны бичигч (Pocket Recorder) төхөөрөмж болгон нийтэд танилцуулжээ.[3]

Хуурцгийн хоёр хэлбэр байна. Нэг нь хуурцагт бүрэн дуу хураасан, нөгөө хуурцагт юу ч бичээгүй хоосон буюу өөрөөр хэлбэл бичлэг хийхэд зориулагдсан байна. Хоосон хуурцагт шинээр дуу хураахтай адил бичлэгтэй хуурцгийн дууг даран шинээр бичлэг хийх боломж бас бий.[4]

 Commons: Хуурцаг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Museum Of Obsolete Media". 2015-11-19. Архивласан огноо 3 May 2016. Татаж авсан: 2016-04-29.
  2. "Norelco Carry Corder 150 operating manual". Philips USA. 1971.
  3. "Happy 50th Birthday, Cassette!". Philips USA. September 10, 2013. Татаж авсан: August 27, 2019.[permanent dead link]
  4. "Learn about Tabs-In or Tabs-Out shells and leaders". nationalaudiocompany.com. Archived from the original on 9 August 2017. Татаж авсан: 9 August 2017.