Ард түмний их сургууль

Шай Рэшиф (Shai Reshef)
Тө. өдөр Загвар:Birth-date and age
Су. нутаг Pasadena, California, U.S.
Тө. сург. University of Michigan (MA)
Tel Aviv University (BA)
Ажил Entrepreneur
Танигдсан бүтээл Founder & President, University of the People

Шай Рэшиф (Shai Reshef) бол 1955оны 9-р сарын 11- нд төрсөн бөгөөд Изриалийн бизнесмен боловсролын салбарт хөрөнгө оруулагч юм. 2009 оны 9-р сард тэр дэлхийн анхны сургалтын төлбөр үгүй, ашгийн бус, ард түмний гэж алдаршсан их сургуулийг үндэслэн байгуулж, одоо тус сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Шай Рэшиф Изриалийн Тел Авив хотын их сургуулиас баклавар зэрэгийг, Хятадын улс төрийн бодлого сэдэвээр мастер зэрэгийг Мичиганы их сургуулиас хүртсэн юм. Тэр дөрвөн хүүхдийн эцэг бөгөөд одоогоор Калифорн мужын Пасадин хотод амьдарч байна.

Ард түмний их сургууль (University of People)[засварлах | кодоор засварлах]

Ард түмний их сургууль (UoPeople) бол дэлхийн анхны ашгийн бус, батлан итгэмжлэгдсэн, сургалтын төлбөр үгүй, зайн сургалт явуулдаг их сургууль юм. Ард түмний их сургууль бол санхүүгийн боломжтой эсэхээс, хаана болоод ямар нийгэмд амьдарч байгаа эсэхээс тэрчлэн хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран орон бүрийн хүмүүсэд дэлхийн дөвшиний чанартай дээд боловсролыг олж авах замыг нээж өгдөг. Ард түмний их сургууль бол мэдээллийн технолог, бизнесийн удирдлага зэрэгээр дөрвөн жилийн баклаварын зайн сургалтыг үнэ төлбөр үгүй явуулж, төгссөн оюутанууддаа америкийн нэгдсэн улсын батлан итгэмжлэгдсэн баклаварын үнэмлэхийг гардуулдаг. Тус сургууль нь дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын дэмжлэгтэйгээр сургалтыг явуулдаг бөгөөд одоогийн байдалаар 150 гаруй орны 2000 гаруй оюутанууд тус сургуулиас явуулдаг зайн сургалтанд хамрагдан суралцаж байна. Сайтаас үзэх http://uopeople.edu/ Ард түмний их сургуулийн хамтын ажилгаа Яали хуулийн сургууль (Yale Law School), Нью-йорк их сургууль (New York University), Микрософт4Африка тэдгэлэгт хөтөлбөр програм (Microsoft4Afrika scholarship program), Нэгдсэн үндэсний байгууллага, Клинтоны даяарчлалын санаачлага (Clinton Global Initiative), Технологийн компан Hewlett Packard (HP) зэрэг олон улсын болоод боловсролын байгууллагуудтай тэрчлэн дэлхийн хэмжээнд үйл ажилгаагаа явуулдаг томоохон компануудтай нягт хамтран ажилдаг.

Hewlett Packard (HP) компантай хамтарсан үйл ажилгаа Дэлхийн хамгийн том технологийн компани Hewlett Packard (HP) ард түмний их сургуулийн оюутнуудад эрдэм шинжилгээний ажлын дадлагыг өөрийн компан дээр хийх боломжийг олголоо! Hewlett Packard (HP) компан ард түмний их сургуулийн оюутануудтай хамтаран боловсрол, технолог ба эрүүл мэндийн чиглэллээр судалгаа явуулах гэрээ байгуулжээ. Ард түмний их сургууль өөрийн оюутануудын суралцах үйл ажилгаанд анхаарахаад зогсох үгүй тэдэнд цаашид эзэмшсэн мэрэгжилээрээ ажил олж хийхэд тусалдаг.

Хүлээн зөвшөөрөгдсөн байдал ба шагнал урамшуулалууд 2013 онд олон улсын оюутаны гэрч үнэмлэхийн холбоо (International Student Identity Card (ISIC) Association) ба дэлхийн мастер карт (MasterCard Worldwide) зэрэг байгууллагаас тусгай шагнал хүлээн авсан. 2014 оны 2-р сард ард түмний их сургууль АНУ-ын зайн сургалтыг батлан итгэмжлэх хорооноос ( Distance Education Accrediting Commission /DEAC/ ) хүлээн зөвшөөрөгдсөн.

Ард түмний их сургуулийг төгсөгчид[засварлах | кодоор засварлах]

   Жайн Вайкфейлд (BBC, JaneWakefield Technology reporter)-ийн сурвалжилгаас

34 настай Жордиан улсын иргэн Али Патрик Ейд бол ард түмний их сургуулийг бизнесийн удидлагаар төгсөж багалаврын үнэмлэхээ хэдхэн долоо хоногийн өмнө шуудангаар хүлээн авчээ. Хөгжиж байгаа орнуудын хүмүүсэд дэлхийн дөвшиний чанартай боловсрол олгож байгаад ард түмний их сургуульд маш их талархаж явдаг байна.

   А.И.К. Цигио (A.I.C. Thigio) Кени улсын иргэн

Ард түмний их сургууль өөрийн бүх оюутануудаас суралцах болоод унших материалуудаар бүрэн хангадаг бөгөөд түүний төлөө төлбөр авдаггүйгээр барахгүй жил бүрийн бүртгэлийн төлбөр ч авдаггүй. Миний хамт сурдаг нэг ангийнхан маань дэлхийн өнцөг болгонд байдаг, манай багш нар бол дэлхийн шилдэг их сургуулиудын өндөр мэдлэг туршлатай шинжлэх ухааны доктор, профессорууд байдаг бөгөөд намайг тэдэнтэй интернетээр байнгын холбоотой байх нөхцөлийг манай сургуулиас бүрэн хангасан байдаг. Тэрчлэн манай сургуульд эхний жилдээ хамгийн амжилттай суралцсан нэг оюутаныг Нью-йорк их сургуулийн камп дахь сургалтанд үнэ төлбөр үгүй үргэлжлүүлэн суралцаж төгсөх боломжийг өгдөг. Ард түмний их сургууль оюутануудаа төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрд хамрагдах боломжоор бүрэн хангаж байдаг.


Ард түмний их сургуулийг төгсөгч Шиан (Shian,China) Би ажил хийх хугацаандаа ард түмний их сургуульд суралцаж эхэлсэн. Тэр үед би бас хөдөөгийн сургууль дээр сайн дурын ажилд орлцодог байсан. Ажлын дараа оройн цагаар өөрийн laptop дээр сууж 2G phone холбоогоор эхний хичээлүүдээ сонсон судалцаж эхэлсэн.

Эхний хичээлүүдээ судалж үзсэний дараагаар, Бэйжин хотод иргэн ирж, Нью-йоркийн хөрөнгийн биржд бүртгүүлэх гэж байсан нэгэн компанд ажиллаж эхэлсэн. Би их завгүй болсон боловч, ард түмний их сургуульд суралцсаар л байсан. Нэг жилийн дараа, ажилаа сольсон бас миний хувийн бусад ажлууд маань бүтэлгүйтсэний учир ард түмний их сургуулийнхаа хичээлээ нэг жилээр тасалдуулав.

Хэрэвээ ард түмний их сургууль хичээлээ зайн сургалтаар явуулдаггүй байсан бол, миний АНУ-ын их сургуулийн баклавр цол олж авах явдал маань талаар болох байсан. Оюутаны хэрэгийг хариуцсан албаны удирдлага миний суралцах явцийг судлахаар хандах үед, би өөрийн байдалаа тайлбарлахын зэрэгцээ бүр сургуулиас гарах тухай ч асууж үзэв. Маш олон е-майлээр харилцсаны эцэсд, тэр надад эхний хоёр жил суралцсан бол associate degree гэдэг цолийг албан ёсоор аваад хүсвэл энэ сургуульдаа буюу өөр аль нэг сургуульд шилжин суралцах боломжтойг тайлбарлан хэлж өгөв. Хожим нь 2013 оны сүүлээр мэдээллийн технологиор бакалавр зэрэгээн хүлээн авсан.

Одоо би Бэйжингээс холгүй байдаг Цинтао хотод тогмол ажилтай болсон. Ард түмний их сургуулийн удирдлагуудын хичээл зүтгэлийн ачаар өөрт тулгарсан бэрхшээлийг даван туулж зорьсондоо хүрсэн. Би Ард түмний их сургуульд маш их талархаж байна. Хэрэв ард түмний их сургууль байгаагүй байсан бол миний дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжилтэн болох зам маань нээгдэх үгүй байсан.

Ард түмний их сургуулийн номын сангийн үйлчилгээ[засварлах | кодоор засварлах]

Ард түмний их сургуулийн номын сан ба судалгааны төв (University of the People Library and Resource Center /ULRC/) оюутануудыг төрөл бүрийн шаардагдасан суралцах материаллаар хангаж хичээлийн програмыг дэмждэг бүх үйл ажилгааг явуулна. Ард түмний их сургуулийн 60 сая сурах материаллын нөөцтэй номын сан ба мэдээллийн сүлжээ (Library and Information Resources Network /LIRN/)-ээр дамжуулан сурах бичигүүдээ захиалан авах эрх бүх оюутануудад байгаа. Дээр нь нэмээд, боловсрол олж авах нээлтэй эх сурвалжууд, чөлөөтэй хэрэглэх сурах бичигүүд, электрон сэтгүүлүүдийг ашиглах боломжтой. Ард түмний их сургуулийн номын сангийн удирдах ажилтанууд

  Номын сангийн захирал Илин Франк
Баруун жоржийн их сургууль Корал Гүүдсан
Колумб их сургууль Жаймс. Г. Нейл
Яали хуулийн сургууль С.Блайр Кофман