Тагтаа Паблишинг

Тагтаа паблишинг ХХК нь 2012 онд Жалан-Аажавын Тэгшзаяа Батсуурийн Баясгалан нарын үүсгэн байгуулсан монголын номын зах зээл дээрх отгон хэвлэлийн компаниудын нэг юм. Дэлхийн уншигчдын дунд үнэ цэнэ олсон нийгэм, соёл, гүн ухаан, утга зохиолын сонгодог болон орчин цагийн бүтээлүүдийг сорчлон орчуулж монгол уншигчдын хүртээл болгохыг эн тэргүүний зорилго болгодог. Цаашид олон улсын хэвлэлийн зах зээлийн нийтлэг зарчим, дэлхийн томоохон хэвлэлийн компаниудын үйл ажиллагааны жишгийн дагуу дотоодын зохиолч, уран бүтээлчдийн ном бүтээлийг өөрсдийн үнэлэмжээр сонгон авч зохиогчтой байгуулсан гэрээний дагуу хэвлэх, олон нийтэд сурталчлан таниулах, худалдаж борлуулах үйл ажиллагааг хариуцах, номын зах зээлд хэвлэл, худалдааны шинэ жишиг тогтоохыг зорьж байна. 

Цахим хуудас: www.tagtaapublishing.mn

Зүүн гар талаас: Б.Баясгалан, Ж.Тэгшзаяа

Tagtaa Publishing (фэйсбүүк хуудас)