Jump to content

Жалан-Аажавын Тэгшзаяа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жалан-Аажавын Тэгшзаяа

Уран бүтээлийн төрөл: Кино шүүмж ,Утга зохиолын орчуулга

1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2008 онд МУИС-Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Англи хэлтэй. 2008 оноос кино орчуулагчаар ажиллахдаа 200 орчим уран сайхны кино орчуулсан бөгөөд 2012 оноос хойш утга зохиолын орчуулга дагнан хийх болжээ. Монсудар хэвлэлийн газрын захиалгаар “Өлсгөлөн тулаан” гурвалын сүүлийн хоёр дэвтэр “Галаар наадагсад”, “Мокинжэй”, Милленниум цувралын гурав дахь дэвтэр “Зөгийн үүр сандаачсан охин” романуудыг монгол хэлнээ хөрвүүлсэн.

Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд

[засварлах | кодоор засварлах]

2016 онд гарсан ном. Тус номд Франц Кафкаг үгийн урлагт суутнаар дархалсан цуут бүтээлүүд болох “Хувирал” туужийн шинэ орчуулга багтсанаас гадна “Мацаг баригч”, “Цээрлүүлэх колонид”, “Шүүлт” хэмээх өгүүллэгүүд монгол хэлнээ анх удаа орчуулагдан хүрч байгаа юм. Мөн энэ номоос Франц Кафкагийн гол бүтээлүүдтэй танилцаад зогсохгүй тэдгээрээс сэдэвлэн салаалсан уран зохиолын гоц туурвилууд болох Франц Кафкагийн “Хувирал” туужийн тухай Владимир Набоковын алдарт лекцийг бүрэн эхээр нь, Нобелийн шагналт зохиолч Исаак Башевис ЗингерийнКафкагийн найз” өгүүллэг, өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг Мүраками Харүкигийн “Дурласан Замза” өгүүллэгүүдийг мөн унших боломжтой.