Цэдэнгийн Гарамжав

Цэдэнгийн Гарамжав
Монгол Улсын Эрдэс Баялаг Эрчим Хүчний Дэд сайд
Албан тушаал хашсан
2012 оны 02 сар – 2012 оны 09 сар
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Албан тушаал хашсан
2016 оны 7 сар – 2020 оны 6 сар
Хувийн мэдээлэл
Төрсөн1959 он[1]
МонголМонгол, Улаанбаатар
Улс төрийн намАрдын Нам
Вэб сайтАлбан ёсны цахим хуудас

Цэдэнгийн Гарамжав нь нь Монполимет группийг үүсгэн байгуулагч бизнес эрхлэгч, улс төрч эмэгтэй.

Төгссөн сургууль[засварлах | кодоор засварлах]

  • 1969 он  Улаанбаатар хотын 4-р бага сургууль
  • 1975 он  Баатар хотын Москвагийн нэрэмжит 33 дугаар сургууль
  • 1981 он  МУИС-ийн Геологи уул уурхайн сургуулийг инженер, геологич-гидрогеологич мэргэжлээр
  • 1984 он  ЗХУ-ын Москва хотын их сургуулийн уул уурхайн факультетийг инженер геологич, хөрс судлаач мэргэжлээр
  • 1994 он  Итали Улсын Ром хотноо Олон улсын ашигт малтмалын гэрээ эрх зүйн мэргэжилтний сургалт

Ажлын туршлага[засварлах | кодоор засварлах]

  • 1983 - 1989 Барилгын зургийн институтын инженер, геологийн товчоонд инженер, ахлах инженер, лабораторийн эрхлэгч,
  • 1989 - 1992 Барилгын зургийн институтын Инженер хайгуулын товчоонд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1992 - 2012 Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий Захирлаар
  • 2012.02-09 Эрдэс Баялаг Эрчим Хүчний Дэд сайд,
  • 2013-2016 Монполимет Группын Зөвлөх
  • 2016-2020 Улсын Их Хурлын гишүүн

Гишүүнчлэл[засварлах | кодоор засварлах]

  • Монголын Бизнес Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч
  • Нийгмийн Ардчилал–Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Зөвлөлийн гишүүн
  • Булган Хишиг Хөгжлийн Сангийн Үүсгэн байгуулагч, Зөвлөлийн тэргүүн
  • Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн гишүүн
  • МАН-ын Бага хурлын гишүүн

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 2003 онд   Монгол Улсын Уул Уурхайн Тэргүүний Ажилтан
  • 2004 онд   ОХУ-ын Уул Уурхайн Тэргүүний Ажилтан
  • 2006 онд   МУ-ын Төрийн Дээд Шагнал Алтан Гадас Одон
  • 2009 онд   МУ-ын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан

Зүүлт тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. Өнөөдөр.мн: 71-р тойргийг шинжихүй: Ц.Гарамжавын тухай, хандсан 2016-06-08