Ёкохама
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Ёкохама 横浜市 |
|
Ёкохама хотын Минато Мирай 21 дүүрэг |
|
|
|
|
|
|
|
| Солбицол: | |
|---|---|
| Улс | |
| Бүс | Канто |
| Муж | Канагава |
| Засаглал | |
| - Захирагч | Хаяаши Фүмико |
| Газар нутаг | |
| - Нийт | 437.35 км² |
| Хүн ам | |
| - Нийт (2009 оны 1 сарын 1) | 3,654,427 |
| - Нягтрал | 8335/км² |
| Цагийн бүс | UTC+9 |
| Шуудангийн код | 231-0017 |
| Цахим сүлжээ: http://www.city.yokohama.jp/en/ | |
Ёкохама (Японоор 横浜市, よこはまし) нь Япон улсын Канагава мужийн төв хот юм. Токиогийн булангийн эрэгт, нийслэл Токио хотын төвөөс өмнө зүгт 30 км зайд оршино. Япон улс дэлхий дахинд нээлттэй болсон 19-р зууны хоёрдугаар хагасаас далайн боомт тус хот эрчимтэй хөгжиж, өдгөө тус орны хамгийн том боомтуудын нэг болжээ. Хотын эдийн засгийн гол төвлөрөл нь Каннай, Минатомирай 21, Сакүрагичо гэсэн 3 буудлын эргэн тойронд байдаг. Энэхүү хот нь Камакүра шоогүний үеэс хөгжиж эхэлсэн билээ.
3.6 сая хүн амтай тус хот нь Японы хамгийн том хот болно (Нийслэл Токио нь 23 хот, бусад дагуул хотуудаас бүрддэг бөгөөд мужтай ижил статустай).