Адмон

Адмон
Logo
Эрх зүйн хэлбэр XXК
Үүсгэн байгуулагдсан 1996
Төв байр Улаанбаатар, Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Салбар Хэвлэх үйлдвэр
Цахим хуудас www.admon.mn


Адмон нь Монгол улсдаа тэргүүлэх хэвлэлийн үйлдвэрүүдийн нэг бөгөөд Монсудар хэвлэлийн газар, Интерном, Фотомон гэрэл зургийн сан, Фотосет гэх салбар компаниудаа үүсгэн байгуулсан юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1996 онд "Адмон" ХХК нэртэйгээр хэвлэлийн үйлдвэрээр байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл нийт 170 гаруй ажилтан, албан хаагчтай болж, "Адмон групп" болон өргөжин үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Үндсэн чиглэл[засварлах | кодоор засварлах]

Үйл ажиллагааны чиглэлүүд болох Адмон принт ном сэтгүүл офсет хэвлэлийн үйлдвэрлэл, Интерном номын худалдааны сүлжээ дэлгүүр, Монном хатуу хавтасны үйлдвэр, Монсудар хэвлэлийн газар, Фотомон гэрэл зургийн сан гэх зэрэг салбар нэгж болон тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан ажилладаг бөгөөд хатуу хавтастай номын хэвлэлд улсдаа тэргүүлэх байр суурь эзэлдэг.

Гадаад харилцаа[засварлах | кодоор засварлах]

Хэвлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн хувьд дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудтай харилцаатай байдаг бөгөөд ХБНГУ-ын “КВА”, Японы “SCREEN” зэрэг үйлдвэрлэгчдийн өнгөний хамгийн нарийн илэрц бүхий тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Мөн Монсудар хэвлэлийн газар - аар дамжуудан Oxford University Press, Cambridge University Press, Dorling_Kindersley ltd., Random House Inc., Little, Brown Company зэрэг 50 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, гадаад номыг орчуулан хэвлэдэг.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]