Адуляр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Pierrelune.jpg

Адуляр буюу сарны чулуу — калийн хээрийн жоншны бүлгийн ховор эрдэс. Швейцарийн Адула уулнаас анх олдсон учир Адуляр гэж нэрлэсэн, ортоклазын өнгөгүй, хамгийн тунгалаг төлөөлөгч. Доргилт ба шахалтанд маш мэдрэмтгий. Плеохроизмгүй. Призм, багана, хавтан хэлбэрийн талстуудтай. Сул цэнхэр люмнесценци шинж чанартай. Сарны чулуунд заримдаа муурын нүдний үзэгдэл ажиглагддаг. Зарим оронд үнэт чулууны үүрэг гүйцэтгэдэг. Худалдаанд сарны чулуу, загасны эсвэл чонын нүд г.м. нэрлэдэг. Сар ба амьтны нүд шиг цэхэр цэнхэр солонгоролттой (иризаци) учир өөрийн нэрүүдийг авсан.

Ижил төстэй чулуунууд[засварлах]

Сарны чулууг халцедон эсвэл синтетик шпинельтэй андуурдаг. Альбит, олигоклаз, микроклин зэрэг нь сарны чулуутай төстэй. Солонгорсон сүүн шилийг (хуурамч сарны чулуу) сарны чулуу гэж худалдаалдаг.

Эх сурвалж[засварлах]

  • Шинжлэх ухаан, техникийн үг хэллэгийн тайлбар толь, Даянбүүвэй. 2012 он.