Эрдэс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Зарим эрдсүүд

Эрдэс нь дэлхийн царцдаст, төрөл бүрийн геологийн процессийн үр дүнд үүсдэг, тодорхой химийн найрлагатай, тодорхой эрэмбэлэгдсэн оронт торны бүтэцтэй, байгалийн биетийг хэлнэ. Эрдэсийг судалдаг шинжлэх ухааны салбарыг Эрдэс судлал (Минералоги) гэнэ. Одоогийн байдлаар 4,000 гаруй эрдэс нээгдээд байгаа бөгөөд эдгээрийн 150 нь өргөн, 50 нь харьцангуй өргөн тархалттай, бусад нь ховор болон маш ховор тохиолдоно.

Агуулга

[Засварлах] Эрдсийн тодорхойлолт ба ангилал

"Жинхэнэ" эрдэс гэдэг нь хатуу, оронт торны бүтэцтэй нэгдлийг хэлэх ба уламжлалт тодорхойлолтоор бол "органик гаралтай" материалыг эрдэст хамруулдаггүй байсан байна. 1995 оны Олон Улсын Эрдэс судлалын холбоо:

Эрдэс гэдэг нь жирийн тохиолдолд талст бүтэцтэй, геологийн процессоор үүссэн, химийн нэгдэл элсвэл элементийг хэлнэ[1] гэж тодорхойлжээ.

Орчин үеийн эрдсийн ангилал нь органик бүлгийн эрдэсийг өөртөө багтаадаг байна[2][3].

[Засварлах] Эрдэс болон чулуулаг (чулуу), тэдгээрийн ялгаа

Эрдэс нь байгальд орших, тодорхой химийн найрлагатай, оронт торны бүтэцтэй, органик бус, хатуу биет юм. Харин нэг юм уу, хэд хэдэн эрдэсийн агрегат нийлж чулуулаг (чулуу) үүсгэнэ. Дэлхийн өнгөн хэсгийн хатуу бүрхүүл болох царцдас нь кварц, хээрийн жонш, гялтгануур, хлорит, каолин, кальцит, эпидот, оливин, авгит, эвэрхуурмаг, магнетит, гематит, лимонит зэрэг эрдсээс бүрдэнэ.

[Засварлах] Эрдэсийн физик шинж

  1. Taльк Mg3Si4O10(OH)2
  2. Гипс CaSO4·2H2O
  3. Кальцит CaCO3
  4. Хайлуур жонш CaF2
  5. Апатит Ca5(PO4)3(OH,Cl,F)
  6. Ортоклаз KAlSi3O8
  7. Кварц SiO2
  8. Топаз Al2SiO4(OH,F)2
  9. Корунд Al2O3
  10. Алмааз C (цэвэр нүүрстөрөгч)
  • Гялга:
  • Өнгө нь ойсон эсвэл нэвтэрсэн гэрэл дэх эрдсийн үзэгдэх байдлаар тодорхойлогдоно.
  • Зураасны өнгө нь эрдсийг тусгай бэлдсэн "шаазан" дээр зурахад үлдэх өнгөөр тодорхойлогдоно (Эрдсийн нунтаг байдал дахь өнгө). Энэ өнгө эрдсийн өөрийнх нь өнгөтэй тохирохгүй тохиолдол байна.
  • Хуваагдал нь эрдсийн оронт торны бүтэц гадны хүчний нөлөөгөөр хэрхэн эвдэрч буйгаар тодорхойлно.
  • Хувийн жин (нягт) нь тухайн эрдсийн массыг түүнтэй ижил масстай усны эзэлхүүнтэй харьцуулж тодорхойлсныг хэлнэ. Ихэнхи чулуулаг үүсгэгч эрдсүүдийн хувийн жин 2.5 - 3.5 байх ба цөөн тооны эрдэс үүнээс илүү эсвэл бага байна.
  • Бусад шинжүүдэд: Флуоресценц (хэт ягаан туяанд үзэгдэх шинж), магнетизм, цацраг идэвхит шинж, пьезоцахилгаан шинж зэрэг багтана.

Эдгээр шинж чанар дээр тулгуурлан эрдсийг хээрийн нөхцөлд хялбарханаар тодорхойлж болно.

[Засварлах] Эрдсийн химийн найрлага

Эрдсийг химийн найрлага лдээр нь тулгуурлан тодорхойлно. Доор үзүүлсэн ангилал нь Жеймс Данагийн ангилал бөгөөд эрдсийн бүлгийн дараалалыг дэлхийн царцдас дахь тархалтаар нь жагсаасан болно[4][5].

[Засварлах] Силикатын бүлэг

Хамгийн том бүлэг бөгөөд нийт чулуулгийн >95% нь энэ бүлэгт багтана. Силикатын бүлгийн эрдэсүүд нь үндсэндээ цахиур ба хүчилтөрөгчөөс тогтоно. Мөн хөнгөнцагаан, магни, төмөр, кальцийн ионуудыг агуулна. Энэ бүлгийн чулуулаг үүсгэгч гол эрдсүүд нь хээрийн жоншны бүлэг, кварц, оливины, пироксены, амфиболын, гарнатын, гялтгануурын бүлгийн эрдсүүд юм.

[Засварлах] Карбонатын бүлэг

Карбонат эрдсүүд нь (CO3)2- анион агуулсан кальцит, арагонит (кальцийн карбонатууд), доломит (магни/кальцийн карбонат) эрдсүүд юм. Карбонатууд нь органик болон органик бус гаралтай байж болно.

[Засварлах] Сульфатын бүлэг

Сульфат нь SO42- буюу сульфатын анион агуулах ба ихэнхидээ өндөр давсжилттай ус уурших явцад галитын бүлгийн эрдсүүдтэй хамт ус ба чулуулгийн харилцан үйлчлэлийн үр дүнд үүснэ. Мөн гидротермаль судлын ордуудад сульфидын хүдрийн эрдсүүдтэй хамт үүснэ. Үүнээс гадна сульфидын эрдсүүдийн хоёрдогч өөрчлөлтөөр (исэлдэлт) үүсэж болно. Энэ бүлгийн түгээмэл эрдсүүд нь ангидрит, (кальцийн сульфат), целестин (стронцийн сульфат), барит (барийн сульфат), гипс зэрэг болно.

[Засварлах] Галитын бүлэг

Галитууд нь байгалийн давс юм. Энэ бүлэгт флюорит, галит зэрэг багтана. Галит нь сульфаттай адил халуун, хуурай нөхцөлд үүсэх ба орчин үеийн жишээ нь Сөнөсөн тэнгис ба Давст нуур болно.

[Засварлах] Ислийн бүлэг

Ислүүд нь эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд ашигт малтмалын хүдэр үүсгэнэ. Мөн эдгээр эрдсүүдээр Дэлхийн соронзон орны өөрчлөлтийг тодорхойлно. Эдгээр эрдсүүд нь Дэлхийн газрын гадаргууд ойр, өгөршлийн бүсэд, бусад эрдсийн исэлдлийн үр дүнд үүснэ. Гол ислийн бүлгийн эрдсүүдэд гематит (төмрийн исэл), магнетит (төмрийн исэл), хромит (төмөр, хромын исэл), шпинель (магни, хөнгөнцагааны исэл - мантийн гол бүрэлдэхүүн), ильменит (төмөр, титаны исэл), рутиль (титаны хоёрч исэл), мөс зэрэг болно.

[Засварлах] Сульфидын бүлэг

Сульфидууд нь мөн эдийн засгийн ач холбогдолтой эрдсүүд юм. Гол сульфидуудад пирит (төмрийн сульфид), халькопирит (зэс, төмрийн сульфид), пентландит (никель, төмрийн сульфид), галена (хартугалганы) зэрэг багтана.

[Засварлах] Фосфатын бүлэг

Фосфатын бүлэг нь "A"O4 гэсэн тетраэдр нэгжийг агуулна. "A"-д фосфор, сурьма, мыщьяк, ванади зэрэг элемент байж болно. Энэ бүлгийн гол эрдэс нь апатит юм. Апатит нь биологийн эрдэс бөгөөд амьтны яс ба шүдэнд агуулагдана.

[Засварлах] Дан элемент

Энэ бүлэгт алт, мөнгө, зэс сурьма, бал чулуу, хүхэр зэрэг байгаль дээр дангаараа тохиолддог эрдсүүд багтана. Мөн байгалийн хальшууд бас багтана. Жишээлбэл, алт ба мөнгөний байгалийн хайлш болох электрум юм.

[Засварлах] Органикийн бүлэг

Энэ бүлэгт биологийн гаралтай, геологийн процессоор үүссэн эрдсүүд[1] болох оксалат, миллит, нүүрсустөрөгч зэрэг байна[2]. Энэ бүлгийн зарим эрдсүүд нь вевеллит, меллит зэрэг юм.

[Засварлах] Мөн үзэх


Эш татахад гарсан алдаа <ref> tags exist, but no <references/> tag was found; $2

Хувийн хэрэгсэлүүд