Алтан титэмт сарьсан багваахай

Алтан титэмт сарьсан багваахай

Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Гар далавчтан
Овог: Багваахайн
Төрөл: Acerodon
Зүйл: A. jubatus
Латин нэр
Acerodon jubatus
(Eschscholtz, 1831)


Алтан титэмт сарьсан багваахай (Acerodon jubatus), нь ховор жимсний сарьсан багваахай ба дэлхийн хамгийн том сарьсан багваахайд тооцогдоно. Энэхүү амьтан нь зөвхөн Филиппин улсын ой ширэнгэдэх агуйд амьдардаг аж.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Алтан титэмт сарьсан багваахайн нүүр нь үнэгтэй их төстэй тул англи нэр нь Аварга алтан титэмт нисдэг үнэг гэгддэг. Тэд урт шөнтгөр хамар, жижиг чихтэй бөгөөд толгой нь шаргал үстэй, бие нь хар өнгөтэй байна. Бусад жимсний сарьсан багваахайн адил сүүлгүй. Далавчаа дэлгэхэд дундажаар 1.5 м ба биеийн жин нь 1.2 кг хүрдэг.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Энэ сарьсан багваахай нь шөнийн амьдралтай ба идэш хоол хайн нэг оройд 40 гаруй км газар туулдаг ажээ. Гол идэш нь инжир жимс бөгөөд олдохгүй үед өөр жимсээр хооллоно. Тэд нисэж байхдаа жимс болон ургамлын үрийг энд тэнд унагадаг тул ойн ургалт, нөхөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.


Үржил[засварлах | кодоор засварлах]

Алтан титэмт сарьсан багваахайн үржлийн тухай мэдээлэл бага юм. Тэд үржлийн 2 үетэй боловч, эмэгчин зөвхөн аль нэгэнд нь хээлтэж зулзагалах аж. Голдуу ганц зулзага гаргана. Эмэгчин сарьсан багваахай 2 нас хүрээд үржлийн нас бие гүйцдэг.