Амгалан Августин

Филипп де Шампаний бүтээсэн хөрөг. 17-р зуун

Амгалан Августин (Англи: Augustine of Hippo, Латин: Aurelius Augustinus Hipponensis, 354 оны 11 сарын 13 – 430 оны 8 сарын 28) буюу Августин, Августинус, Гэгээн Августин нь Хиппо Рэжиус (одоогийн Алжирын Аннаба)-ын хамба байжээ. Тэр бол Ромын Африк мужид амьдарч байсан латин хэлт гүн ухаантан, шашны зүтгэлтэн байв.