Аммонийн нитрат

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Аммонийн нитрат — NH4NO3, азотын хүчлийн давс. О-60%, N-35%, Н-5%-г бурдүүлдэг. Анх 1659 онд Глаубер гарган авсан. Цагаан өнгөтэй талст. 169,6°C-д хайлдаг, үүнээс их халаахад аажмаар задарч эхэлдэг, 210°C-д бүрэн задардаг. Даралтан дор буцлах температур 235°C. Молекул жин 80,04 а.ж.н.. Детонацийн хурд 2570 м/с.

Усанд уусалт[засварлах]

Температур, °C Уусалт, г/100мл
0 119
25 212
50 346
100 1024

Уусах үед маш их дулаан шингээдэг (калийн нитраттай нэгэн адил) тул уусалт удааширдаг. Иймд ханасан уусмалыг бэлтгэх тохиолдолд уусмалыг халааж, хуурай бодисыг аажмаар нэмдэг.

Аммонийн нитрат нь уснаас гадна аммиак, пиридин, метанол, этанол зэрэгт уусдаг.

Эх сурвалж[засварлах]

  • Шинжлэх ухаан, техникийн үг хэллэгийн тайлбар толь, Даянбүүвэй. 2012 он.