Андрей Шевченко

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Андрей Шевченко
Andriy Shevchenko Nike Clash Collection.JPG
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Андрей Николаевич Шевченко
Төрсөн огноо 1976 оны 9 сарын 29 (1976-09-29) (38 настай)
Төрсөн газар ЗСБН Украйн улс,
Киевийн тойрог,
Яготин, Дворковшина
Өндөр 1.83 м
Байрлал туслах довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн баг Зодог тайлсан
Өсвөрийн баг
1986–1993 Динамо Киев
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1994–1999 Динамо Киев 117 (60)
1999–2006 Милан 208 (127)
2006–2009 Челси 48 (9)
2008–2009 Милан (зээл) 18 (0)
2009–2012 Динамо Киев 55 (23)
Нийт 446 (219)
Шигшээ баг
1994–1995 Украйн (18-) 8 (5)
1994–1995 Украйн (21-) 7 (6)
1995–2012 Украйн 111 (48)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2012 оны 10 сарын 23.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2012 оны 6 сарын 12

Андрей Николаевич Шевченко (укр. Андрі́й Микола́йович Шевче́нко, 1976 оны есдүгээр сарын 29-нд төрсөн) — Украйны зодог тайлсан алдартай[1] хөлбөмбөгчин бөгөөд Украйны шигшээг шилдэг мэргэн бууч (48 гоол), домогт ахлагч.

Замналын товчоон[засварлах]

Шевченко 1986 онд Динамо Киевийн академид элсэж, 1994 оны аравдугаар сарын 28-нд Шахтёр Донецкийн эсрэг мэргэжлийн анхны тоглолтоо хийж байв. Мэргэжлийн замналын хоёр дахь жилдээ 38 тоглолтонд 19 гоолдсоноор анхлан гялалзсан нь тэр байв.

1999 оны наймдугаар сарын 28-нд италийн Милан түүний төлөө тухайн үеийн наймааны дээд ханш 25 сая долларыг Динамод төлж байлаа.

Шевченко, Эрнан Креспо нарыг Челсигийн эзэн Роман Абрамович 75.2 сая евро төлөн 2005 оны зун элсүүлэв.[2]

2009 оны наймдугаар сарын 28-нд Динамо Киевтээ эгэлээ.[3]

2012 оны долоодугаар сарын 28-нд хөлбөмбөгөөс зодог тайлж, улс төрч /Украйны Социал Демократ Намын гишүүн/ болохоо зарлав.

Шигшээ[засварлах]

Шведийн хаалгыг мялаасан Шевченко (Евро-2012)

Шевченко Украйны шигшээд 111 гараалахдаа 48 гоолдсон ба 2006 оны ДАШТ болон 2012 оны ЕАШТ-д амжилттай оролцсон. Анх 1995 онд гараалж, 1996 оны тавдугаар сард Турктэй тоглоход гоолдсон байдаг.

ДАШТ-ий сонгонуудад тэр европын бүсээс шилдэг мэргэн бууч. Тодруулбал, 1998 оны сонгонд 4, 2002 оны сонгонд 10, 2006 оны сонгонд 6, 2010 оны сонгонд 6 гоолдсон байдаг.

Үзүүлэлт[засварлах]

Амжилт[засварлах]

Динамо
Милан
Челси
Украйн
Хувийн
  • Европын шилдэг тоглогчийн Алтан бөмбөг шагнал (France Football): 2004
  • Украйны лигийн мэргэн бууч: 1999
  • Италийн лигийн мэргэн бууч: 2000, 2004
  • Аваргуудын лигийн мэргэн бууч: 1999, 2001[5], 2006
  • Миланы дербийн шилдэг мэргэн бууч
  • Италийн лигийн 2001 оны шилдэг гоол (Guida al Campianato)[6]
  • Италийн лигийн 2004 оны шилдэг гоол (Оскар дель Кальчо)
  • Украйны цомын мэргэн бууч: 1995, 1998
  • Украйны цомын шувтаргуудын шилдэг мэргэн бууч
  • Италийн супер цомын шилдэг мэргэн бууч
  • Аваргуудын лигийн шилдэг довтлогч (УЕФА): 1999
  • Бэлгэдийн баг (УЕФА): 2004, 2005
  • Дэлхийн бэлгэдлийн баг (FIFPro): 2005
  • Итали дахь шилдэг гадаад тоглогч: 2000
  • Украйны шилдэг хөлбөмбөгчин: 1997, 1999, 2000, 2001, 2004, 2005
  • Алтан шаахай шагналын эзэн: 2005
  • Хүрэл бөмбөгийн эзэн (France football): 1999, 2000
  • Европын IV шилдэг тоглогч (France football): 2003
  • Европын V шилдэг тоглогч (France football): 2005
  • Дэлхийн III шилдэг тоглогч (World Soccer): 1999, 2000, 2004
  • Дэлхийн III шилдэг тоглогч (ФИФА): 2004
  • Балтийн болон ТУХН-ийн орнуудын шилдэг тоглогч (Спорт Экспресс): 2004, 2005
  • ФИФА 100 гишүүн
  • XX зууны домогт хөлбөмбөгчдийн жагсаалтанд багтсан (World Soccer)
  • Миланы II түүхэн мэргэн бууч
  • Украйны шигшээн шилдэг мэргэн бууч
  • 2002 оны ДАШТ-ий сонгонд Европын бүсийг гоолоор тэргүүлсэн
  • ДАШТ-ий сонгон дахь Европын бүсийн шилдэг мэргэн бууч
  • Украйны оны шилдэг тамирчин: 1999
  • Украйны гавъяат тамирчин (2003)

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Загвар:Украйны оны шилдэг хөлбөмбөгчин