Jump to content

Бадган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бадган нь Монголын уламжлалт анагаах ухааны нэр томьёо бөгөөд Монгол анагаах ухааны үндсэн онол болох Гурван гэм буюу хий шар бадган гурвын нэг болно. Санскритаар pitta түвдээр pad kan араб перс хэлээр palgam гэдэг. Утгачилвал шүлс гэсэн үг.

Шороо усан махбодтой. Бие махбодын шороо усан махбодтой холбоотой үйл ажилгааг хариуцан явуулдаг гэж үздэг. Таван зүйлийн бадган байдаг.

1. Ялзлагч бадган ходоодонд оршиж хоол ундыг ялзлах шингээх үйлдэлтэй

2. Шүтүүлэгч бадган өвчүүнд оршиж шороо усан махбодын шүтэх үйлдэл буюу биемахбодын эд эсүүдийн хоорондоо зууралдан барилдах үйлдэлийг гүйцэтгэдэг

3. Амтлагч бадган аманд оршиж хоол ундыг амтлах үүргийг гүйцэтгэнэ

4. Цэнгүүлэгч бадган тархинд оршиж ямарваа нэг үйлдэлд баярлах, сэтгэл ханах хариу үйлдэлийн хийнэ

5. Барилдуулагч бадган үесийн хооронд оршин яс үесийг хооронд нь барилдуулах үений хооронд зөөлөвч жийрэг болдог үений шингэнийг ялгаруулах үүргийг гүйцэтгэж байдаг.