Баруун Хойд Нутаг Дэвсгэр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Баруун Хойд Нутаг Дэвсгэр
англ. Northwest Territories
фр. Territoires du Nord-Ouest

Далбаа Сүлд
Далбаа Сүлд
Уриа: Англи хэл: The New North
("Шинэ Умард")
Баруун Хойд Нутаг Дэвсгэр-г тодруулж харуулсан Канадын газрын зураг
Нийслэл Еллөүнайф
Хамгийн том хот Еллөүнайф
Хамгийн том метрополитан бүс Еллөүнайф
Албан ёсны хэлнүүд чипевян, кри, англи, франц, гвичин, инуйннактун, инуктитут, инувиалуктун, хойд слэйви, өмнөд слэйви, догриб[1]
Засгийн газар
Комиссар Тони Витфорд
Ерөнхий сайд Флойд Рөүлэнд (Зөвшилцлийн засгийн газар, намын харъяалалгүй)
Холбооны төлөөлөл Канадын парламентад
Танхим дахь суудал 1
Сенат дахь суудал 1
Канадын Холбоо 1870 он (Хадсонс Бэй Компани энэ нутаг дэвсгэрийг Канадад өгсөн) (5)
Нутаг дэвсгэр [2] 3-д
Нийт 1,346,106 км2
Хуурай газар 1,140,835 км2
Ус (%) 205,271 км2 (15.2%)
Хүн ам  11-д
Нийт (2008) 42,514 (тооцоо)[3]
Нягтшил 0.037/км2
ДНБ  11-д
Нийт (2006) $4.103 тэрбум[4]
Нэг хүнд ногдох C$97,923 (1)
Товчлол
Шуудангийн NT
ISO 3166-2 CA-NT
Цагийн бүс -7
Шуудангийн кодын эхний үсэг X
Бэлэгдлүүд  
 - Цэцэг Dryas octopetala
 - Мод Америк шинэс
 - Шувуу Цагаан шонхор
Вэбсайт [http://www.gov.nt.ca/ www.gov.nt.ca]
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан

Баруун Хойд Нутаг Дэвсгэр (NWT буюу NT; франц les Territoires du Nord-Ouest) нь Канадын нутаг дэвсгэр болно.

Хойд Канадад оршдог тус нутаг дэвсгэр Канадын өөр хоёр нутаг дэвсгэр, гурван мужтай хиллэдэг. Тухайлбал: Юконтой баруун талаараа, Нунавуттай зүүн талаараа, Бритиш Коламбиатай баруун өмнө талаараа, Альберта, Саскачевантай өмнө талаараа хиллэнэ. Нийт 1,140,835 км2 нутаг дэвсгэртэй, 2006 оны тооллогоор 41,464 хүн амтай байсан нь 2001 оноос хойш 11.0%-иар өссөн үзүүлэлт болно. 1967 оноос хойш Еллөүнайф хот мужийн нийслэл болсон.

Газарзүйн онцлогуудаас дурдвал өргөн уудам Грэйт Биэр Нуур, Грэйт Слэйв Нуур, аварга Маккензи мөрөн, Канадын Үндэсний парк бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн нэг болох Наханни үндэсний парк-нөөц газрын хавцлуудыг дурдаж болно. Тус нутаг дэвсгэрийн Канадын Умард мөсөн далайн ольтригт багтах арлуудад Бэнкс арал, Борден арал, Принс Патрикийн арал, Викториа арлын хэсэг, Мэлвил арлын хэсэг орно. Хамгийн өндөр цэг нь Юконтой залгаа хилийн ойр орших 2,773 метр өндөр Нирвана уул болно.

Тайлбар[засварлах]

Лавлах материал[засварлах]

  • Ecosystem Classification Group, and Northwest Territories. Ecological Regions of the Northwest Territories Taiga Plains. Yellowknife, NWT: Dept. of Environment and Natural Resources, Govt. of the Northwest Territories, 2007. ISBN 0-7708-0161-7

Гадны холбоос[засварлах]