Бермудын гурвалжин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бермудын гурвалжин

Бермудын гурвалжин буюу Чөтгөрийн гурвалжин гэдэг нь олон тооны хөлөг онгоц болон усан онгоцнууд нууцлаг нөхцөлд алга болсон Хойд Атлантын далайн баруун хэсэгт орших бүс нутаг юм. Эдгээр алга болсон явдлыг ер бусын тохиолдол эсхүл харь гаригийнхны ажиллагаа гэж үзэх нийтлэг ойлголт бий болжээ. Баримтжуулсан нотолгоонууд тэдгээр тохиолдлын дийлэнх нь хуурамч, нарийн тодорхой тэмдэглэгдээгүй эсхүл хожуу үеийн зохиолчид хачирлаж нэмсэн байдаг. Нийтлэг ойлголтын эсрэг, даатгалын компаниуд эдгээр нутгийг дайрах аялалд их өндөр хэмжээний үнэ тооцдоггүй.

Гурвалжингийн талбай[засварлах]

Зохиолчид гурвалжингийн хамрах талбайг нийтдээ 500,000-аас 1,5 сая шоо дөрвөлжин хүртэл янз бүрээр зааглан гаргасан байдаг. Энэ нь аль зохиолч мэдээлснээс хамаарч гурвалжин дотор болсон өөр өөр ослуудыг илтгэж байгаа юм. Хамгийн анхны бичиж үлдээсэн гурвалжингийн заагийг Аргоси сэтгүүлд 1964 онд Миами, Сан Жуаны Флоридагийн хойг болон дунд Атлантын Бермуда арал гэж тэмдэглэсэн байна. АНУ-ын Газарзүйн нэршлийн зөвлөл уг нэрийг баталгаажуулаагүй бөгөөд АНУ-ын засгийн газрын агентлагаас гаргасан аль ч газрын зурагт үүнийг зааглаж тогтоогоогүй байдаг.

Энэхүү бүс нутаг нь дэлхийн хамгийн их ачаа тээвэр явагддаг газруудын нэг бөгөөд үүгээр дайрах хөлөг онгоцууд Америк, Европ болон Карибын арлуудын боомтуудыг чиглэн өдөр тутам дамжин өнгөрч байдаг. Аялалын хөлөг онгоцууд ч элбэг байх ба Флорида болон арлуудын хооронд ирж буцаж байдаг. Мөн арилжааны болон хувийн агаарын хөлөг онгоцууд Флорида, Карибын тэнгис болон Өмнө Америкийг чиглэн их хэмжээний нислэг үйлддэг.

Түүх[засварлах]

Гарал үүсэл[засварлах]

Бермудын гурвалжингийн талбайд ер бусын үзэгдэл гарсан талаарх нотолгоог анх 1950 оны 9 сарын 16-нд Эдвард Ван Винкл Жонес Associated Press-д нийтлэл бичсэн байдаг. Үүнээс хоёр жилийн дараа Fate сэтгүүлд "Sea Mystery at Our Back Door" нэртэй, Жорж Экс Сэндийн бичсэн богино өгүүлэл нийтлэгджээ. Энэхүү өгүүлэлд тэрээр Flight 19, бөмбөгдөгч сургалтын зориулалт бүхий U.S. NavyTBM Avenger зэрэг хэд хэдэн онгоц, усан онгоц алга болсон талаар тусгаж өгчээ. Түүний бичсэн өгүүлэл гурвалжингийн энэ хэсэгт алга болдог газар байдаг талаар тусгасан анхны өгүүлэл байлаа. Flight 19-ийн талаар American Legion Magazine-ийн 1962 оны 4 сарын дугаарт мөн бичсэн байдаг. Нислэгийн дарга “Бид цагаан ус руу орж, бидэнд одоо юу ч харагдахгүй байна. Бид хаана яваагаа мэдэхгүй байна, ус цагаан биш ногоон байна” гэж хэлжээ. Мөн Navy board –ийн албаныхан онгоц “Марс руу нисээгүй” гэдгийг мэдэгдэж байжээ. Сэндийн энэхүү өгүүлэл Flight 19-ийн осолд ер бусын хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг харуулсан анхны өгүүлэл юм. 1964 оны 2 сард Argosy-д гаргасан Vincent Gaddis –ийн "The Deadly Bermuda Triangle" буюу “Үхлийн Бермудын гурвалжин” нэртэй өгүүлэлд Flight 19 болон бусад алга болсон тохиолдол бол энэ бүс нутагт ер бусын зүйл тохиолддог гэдгийг нотолсон юм. Дараа жил Гаддис энэхүү өгүүллийг цааш өргөжүүлж “Invisible Horizons”- нэртэй ном болгон гаргажээ. Америкийн эрдэмтэд уг хотыг "Чөтгөрийн гурвалжин"-гийн нөлөө­гөөр энд "суурьшсан" гэж дүгнэлт хийхэд эрт байна хэмээн үзэж байгаа аж.

Компасын өөрчлөлт[засварлах]

Гурвалжингийн талбайд гарсан олон осолд компасд ямар нэг асуудал үүссэн байдаг талаар тэмдэглэсэн. Зарим хэсэг нь энэ газарт ямар нэг ер бусын соронзон гажиг байна гэж томъёолдог. Гэхдээ ийм гажиг байгааг тогтоож чадаагүй байна. Компас нь соронзон туйлтай холбоотойгоор байгалийн соронзон өөрчлөлттэй байдаг. Үүнийг усан онгоц жолоодогч нар баталдаг. Соронзон (компас) хойд хэсгийг заах, географикийн компас нь тухайн газрын жижиг дугаар нь ижил байдаг жишээлбэл Висконсиноос Мексикийн булан хүртэлх АНУ-д зөвхөн эдгээр газарт 2000 байна.

Гэвч олон нийт болдогоор л болдог Гуравалжингийн хэсгийг дайран гарахдаа компасын “өөрчлөлт”-ийн талаар ямар нэг үл тайлагдах нууц байдаг гэж боддоггүй.

Gulf Stream[засварлах]

Gulf Stream нь Мексикийн булангаас Straits of Florida –аар дамжин Хойд Атлантын далай руу цутгадаг гүн тэнгис юм. Гадаргуугийн хурд секундэд 2.5 метр хүртэл хурдтай байдаг (5.6 mi/h). Усан дээр газардах жижиг онгоц эсхүл хөдөлгүүртэй завь хийж одоогийн тодорхойлсон, заасан байрлалаас гарч болно.

Хүний алдаа[засварлах]

Агаарын хөлөг, усан онгоц алдаа болж байгаа талаар албан ёсны тайлбарт хамгийн ихээр дурдсан байдаг нэг зүйл хүний алдаа юм. 1958 оны 1 сарын 1-нд Флоридагийн өмнөд хэсэгт явж байхад шуурга гарч бизнесмэн Харвэй Коноврийн Revonoc дарвуулт онгоц алга болоход хүргэжээ.

Ширүүн цаг агаар[засварлах]

Халуун орны усанд бий болдог далайн шуурга нь түүхийн туршид олон мянган хүний амь нас, олон тэрбус ам.долларын эд хөрөнгийн хохирол учруулж байв. Испанийн флотын 1502 онд болсон Francisco de Bobadilla-ийн живэлт хор хөнөөлтэй далайн шуурга бий болсон анхны тохиолдол гэж тэмдэглэгдсэн байдаг. Урьд нь Гурвалжинтай холбоотой ослуудад мөн ийм далайн шуурга нөлөөлж байжээ. 1986 оны 5 сарын 14-нд Pride of Baltimore живэхэд хүчирхэг хүйтэн агаар доошилсноос болсон гэж таамаглаж байна. Живсэн усан онгоцны багийнхан салхи гэнэт өөрчлөгдсөн, салхины хурд 20 mph байснаа 60-90 mph болж огцом өссөн гэж тэмдэглэсэн байдаг. Далайн шуурга судлах үндэсний төвийн мэргэжилтэн Жамес Лушайн “маш тогтворгүй цаг агаартай байхад хүйтэн агаар доошилж, агаарт яг л ус болон салхины шуургад бөмбөг гадаргууг цохиж байгаа юм шиг байсан” гэж тэмдэглэжээ. Үүнтэй ижил тохиолдол 2010 онд Бразилийн эрэг Concordia-д болжээ.