Бертиль Олин
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
||||||||
Бертиль Готтард Олин (шв. Bertil Gotthard Ohlin, 1899 оны 4 сарын 23 - 1979 оны 8 сарын 3) нь Шведийн эдийн засагч, улс төрч юм. 1929-1965 онд Стокхольмын эдийн засгийн сургуулийн профессор байв. Мөн 1944-1967 онд тухайн үеийн хамгийн том сөрөг хүчин болох Шведийн Либерал Ардын Намын даргын албыг хашсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн жилүүдэд (1944-1945) тус улсын эвслийн засгийн газарт Худалдааны сайд байв. Олон улсын эдийн засгийн ухааны хамгийн үндсэн теоремуудын нэг болох Хекшер-Олины теоремыг бий болгосон бөгөөд үүгээрээ 1977 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн.
[засварлах] Гадаад холбоос
- Нобелийн сангийн албан ёсны сайт (англи хэлээр)