Бетон
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Бетон (Англи хэл: Concrete) нь элс, хайрга, ус зэргийг цементээр бэхжүүлэн хийдэг чулуулаг юм.
[Засварлах] Үндсэн ойлголт
Бетон нь бат бөх чанар болон хямд үнэ, ашиглахад хялбар байдал зэргээсээ шалтгаалан барилга, зам, далан, гүүр, туннель зэрэг байгууламжид өргөн хэрэглэгддэг.
Бетон нь даралтанд тэсвэртэй боловч уян хатан чанар муутай тул бетоныг дангаар нь хэрэглэхээсээ илүү, голд нь төмөр цутгаж, төмөр бетон болгон хэрэглэх нь элбэг.
Бетонон байгууламж нь 50-60 жил ашиглагдах боломжтой гэгддэг бөгөөд социализмын үед Монголд баригдсан барилгуудын ихэнх нь бетоноор хийгдсэн байдаг.

