Блич

Блич (Япон: ブリーチ бүрийчи, Англи: Bleach) - Күбо Тайтогийн бүтээсэн манга ба энэ мангагаар хийсэн анимэ. Блич 2001 оноос хойш Японы Шоонэн Жамп сэтгүүлд нийтлэгдэн гарсан бөгөөд одоогоор нийт 54 ширхэг ботьтой ба одоо болтол хэвлэгдсээр байгаа билээ. 2005 онд Блич Япон болон АНУ-д шилдэг комикс-бестселлерүүдийн тоонд бичигдсэн юм .

Бличийн гол дүр бол 15 настай, ахлах сургуулийн сурагч Күросаки Ичиго юм. Ичиго 9 настайгаасаа хойш сүнс харах чадвартай болдог. Нэг орой Ичиго болон түүний гэр бүл рүү Хар сүнс (Hollow) дайрдаг бөгөөд яг энэ үед Шинигами охин Күчики Рүкиа Ичигог аврах гэж байгаад маш хүнд гэмтсэн тул аргагүй эрхэнд Ичигод өөрийн бүх хүчээ шилжүүлснээр манганы үйл явдалууд эхэлдэг.

Үүнээс цааш тухайн мангаг нь 4 том аркад хуваан үзэж болох бөгөөд арк тус бүрд манганы 5 гол дүрийнхний тухай, тэдэнд тулгарсан асуудлуудыг харуулдаг.

Блийч аним нь олон филлэр ангиудтай.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.