Блюз

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Блюз гэдэг нь хөгжмийн блюз нот, аккордны цуврал дээр үндэслэсэн хөгжмийг хэлдэг. Нилээн хэдэн төрлийн блюз хөгжим байдаг 12-даралттай блюз нотны цуврал нь хамгийн өргөн тархжээ. Дуу хөгжмөө илэрхийлэх үүднээс блюз аялгуу нь ердийн мажор нотноос арай доогуур өнгөн дээр тоглогддог. Блюз хөгжим нь анх америк дахь африк гаралтай иргэдийн сүмийн дуу, хашгирч, өгүүлж дуулсан дуунуудад анх хэрэглэгджээ. Блюз нотонд африкийн соёлын өнгө аялгуу тусгагдсан байдаг. Улмаар блюз нь Америк болон барууны нийтэд түгсэн хөгжмүүдэд нөлөөлж, жаз, ритм энд блюз, блюграсс, рок-н ролл зэрэг хөгжмийн урсгалуудад нөлөөлсөн. 1960-1970-аад оны үед эдгээр хөгжмийн урсгалуудын холимог элэметүүдийг багтаасан блюз рок үүссэн.

Блюз (the blues) хэмээх нэр томъёо нь англи хэлний "цэнхэр чөтгөр" гэсэн хэллэгтэй холбоотой бөгөөд энэ нь уйтгартай, гунигтай гэж ойлгогддог. Хэдийгээр блюз хөгжим нь түүнээс өмнө тоглогдож байсан ч 1912 онд бүтээгдсэн Харт Вандын "Далласын Блюз" нь хамгийн анхны зохиогчийн эрх авсан блюз бичлэг болжээ.