Боб де Ионг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Боб де Ионг
2008 онд.
2008 онд.
тамирчны тухай
Төрсөн өдөр 1976 оны 11 сарын 13 (1976-11-13) (38 настай)
Төрсөн газар Нидерланд, Леймюйден
Өндөр 1.81 м

Боб Иоханнес Каролус де Ионг (нид. Bob Johannes Carolus de Jong, 1976 оны арваннэгдүгээр сарын 13-нд Леймюйден хотод төрсөн) — 5000 болон 10000 метрийн тэшүүрийн уралдааны Нидерланд тамирчин юм.

2006 онд Турины олимпт арван мянган метрийн зайд 13:01.57 минутын амжилтаар дэлхий, олимпийн дээд амжилтыг эзэмшигч Чэд Хедрик болон Иохем Эйтдехаге нарын удаад орох цагийн үзүүлэлтийг хангаж байв. Тухайн олимпийн 5000 метрийн зайд 6 дугаар байраар шалгарсан. Өмнөх оролцож байсан олимпуудын тухайд 2002 оны олимпт 10000 метрийн зайд 15, 5000 метрийн зайд 30 дугаар байр эзлэжээ. 1998 оны олимпт 10000 метрийн зайд мөнгөн медаль хүртэж 5000 метрт 4 дүгээр байраар шалгарсан.[1]

Удаахь 2014 оны Сочийн олимпт 37 настай Де Ионг 10000 метрийн зайд хүрэл медаль хүртсэн явдал нь тэшүүрийн 86 жилийн олимпийн түүхэнд бичигдэх амжилт болсон юм.[2][3]

Де Ионг ДАШТ-ээс долоон алт, найман мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн холын зайн домогт тамирчин билээ.

Цагийн шилдэг үзүүлэлт[засварлах]

  • 500 метр — 37,86 секунд
  • 1000 метр — 1:18,74 минут
  • 1500 метр — 1:48,22 минут
  • 3000 метр — 3:42,51 минут
  • 5000 метр — 6.08,76 минут
  • 10000 метр — 12.48,20 минут

Эшлэл[засварлах]

  1. Bob de Jong. 2006 Winter Olympics profile. Yahoo! Sports. the original on 2012-10-10-с архивлагдсан. 2007-01-06-д хандсан.
  2. Men's 10000 m : Speed Skating Men's 10000 m. Sochi 2014 Winter Olympics. http://www.sochi2014.com/.+2014-02-18-д хандсан.
  3. Longest skating race destined for Dutch triple. sportsillstrated.cnn.com. 2014-02-17-д хандсан.

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Боб де Ионг»