Бор далайн хав

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бор далайн хав
Arctocephalus pusillus.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Сэлүүр хөлтөн
Овог: Чихт далайн хав
Дэд овог: Arctocephalinae
Төрөл: Arctocephalus
Зүйл: A. pusillus
Латин нэршил
Arctocephalus pusillus
(Schreber, 1775)
Амьдрах бүс
Амьдрах бүс

Бор далайн хав (Arctocephalus pusillus), мөн Австрали далайн хав, Өмнөд Африкийн далайн хав гэгддэг үслэг далайн хавын нэг зүйл юм.

Агуулга

[засварлах] Биеийн бүтэц

Arctocephalus pusillus Colony Friar Island.jpg

Бор далайн хав нь өргөн хавтгай толгой, шовх хоншоортой. Эр нь бор, хар сааралдуу өнгөтэй ба 2.2 м урт, 200-360 кг жинтэй. Эм нь саарал, цайвар бор бөгөөд 1.7 м урт, 120 кг жинтэй. Зулзага нь төрөхдөө хар байх ба аажмаар гуужин саарал цайвар болдог. Бор далайн хав 600 м хүртэл гүнд шумбах чадвартай.

[засварлах] Тархац

Бор далайн хав Өмнөд Африкийн Сайн Итгэлтийн хошуу болон Намиби улсын баруун эрэг орчмоор нутаглана.

Австралийн дэд зүйлүүд нь Тасмани болон Виктория хүртэлх 9 арлуудад амьдардаг.

[засварлах] Идэш тэжээл

Тэд голдуу арваалж, наймаалж, сам хорхой, мөн шувуу иддэг.

Arctocephalus Pusillus Pusillus.jpg

[засварлах] Зан авир ба үржил

Энэ далайн хав нь 10 сарын дундуур үржилд орно. Бусад чихт далайн хаваас ялгаатай нь эм нь эрээ өөрөө сонгодог аж. Гол шалгуур нь эр далайн хавын эзэмшил газар байдаг байна. Бор далайн хав эр, эм ялгаагүй өөрийн эзэмшил газартай байх бөгөөд эр далайн хав хэд хэдэн эмэгчингийн жижиг эзэмшил газруудыг хамруулан эзэмших нь бий.

11-12 сарын эхээр зулзагалах бөгөөд 4 сар хүртэл нь хөхүүлж тэжээнэ. Бор далайн хавын гол махчин нь Аврага цагаан загас юм.

[засварлах] External links

Commons
Commons: Arctocephalus pusillus - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр