Бритни Спирс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бритни Спирс. 2009 оны 3 сард

Бритни Спирс (англ. Britney Spears, 1981 оны 12 сарын 2-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын дуучин юм. Луйзана муж улсын Кентвүдэд өссөн тэрээр 1992 онд АНУ-ын телевизийн "Оддын эрэлд" нэвтрүүлэгт оролцож анх телевизийн дэлгэцнээ гарсан бөгөөд Дисней сувгийн "Мики Маусын Шинэ Клуб" цувралд 1993-аас 1994 онд оролцон тоглож байв. 1997 онд Жайв компанитай гэрээ байгуулан, дуучин болох эхлэлээ тавьсан түүний 1999 онд худалдаанд гарсан анхны цомог ...Baby One More Time нь Биллбордын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлж, тэр цагаас дуу хөгжмийн ертөнцийн хамгийн дуулиантай, алдар цуутай хүмүүсийн нэг байсаар байна. Түүний дараагийн 3 цомог нь мөн л худалдаанд гарсан даруйдаа Биллбордын жагсаалтыг тэргүүлсэн. Тэрээр хамгийн сүүлд 2008 оны 12 сард 6 дахь цомог болох "Цирк" (Circus)-ээ худалдаанд гаргаад байна.

Бритни Спирсийн зөвхөн АНУ-д 32 сая цомог борлуулж чадсан нь АНУ-ын түүхэнд эмэгтэй дуучдаас 8-д бичигдэх амжилт юм.

Уран бүтээл[засварлах]

Студийн цомгууд[засварлах]

Түүвэр цомгууд[засварлах]

  • 2004: Greatest Hits: My Prerogative
  • 2005: B In The Mix: The Remixes

Тоглолтууд[засварлах]

  • 1999: ...Baby One More Time Tour
  • 2000: Crazy 2K Tour
  • 2000: Oops!... I Did It Again World Tour
  • 2001 – 2002: Dream Within a Dream Tour
  • 2004: The Onyx Hotel Tour
  • 2007: The M+M's Tour
  • 2009: The Circus Starring: Britney Spears