Бурса
| Бурса Bursa |
|
|
|
|
| Солбицол: | |
|---|---|
| Улс | |
| Бүс | Мармара |
| Муж | Бурса |
| Хүн суурьшсан | МЭӨ 202 |
| Газар нутаг | |
| - Нийт | 1036 км² |
| Өндөр | 100 м |
| Хүн ам | |
| - Нийт (2010) | 1905570 |
| - Нягтрал | 1508.52/км² |
| - Хүй дүүргийн хамт | 2605495 |
| Цагийн бүс | UTC+2 |
| - Зун | UTC+3 |
| Шуудангийн код | 1600 |
| Цахим сүлжээ: www.bursa.bel.tr | |
Бурса (тур. Bursa) нь Туркийн баруун хойд хэсэгт орших хот бөгөөд Бурса мужийн төв. Хүн ам нь ойролцоогоор 620 мянга. Цанын баазаараа алдартай Улудаг уулын (Uludağ, д.т.дээш 2,443м) бэлд оршино. Ээрмэл, хүнсний үйлдвэрлэл нэлээд хөгжсөн. Мөн Туркийн автомашины үйлдвэрлэлийн төв бөгөөд FIAT болон Реногийн үйлдвэрүүд байдаг.
Түүх [засварлах]
Тус нутагт байсан эртний хот Циус (Cius)-ыг МЭӨ 202 онд Македоны хаан V Филип дайнд тусалсны шагнал болгож Вифиний хаан I Прусиад бэлэглэхдээ түүний нэрээр Пруса (Prusa) гэж нэрлэсэн түүхтэй.
Торгоны замын баруун үзүүрт оршдог тул нэлээн хөгжиж байжээ. 1326-1365 онд Османы эзэнт гүрний нийслэл байрлаж байснаас тус хотод Оттоманы эзэнт улсын анхны султануудын бунхан байдаг. Нийслэл нь Эдирне рүү шилжсэнээс хойш ч Бурса нь Османы эзэнт гүрний гол хотуудын нэг байсан юм.