Бутрос Гали

Бутрос Гали

Бутрос Бутрос-Гали (1922 оны 11-р сарын 14-нд Каир хотод төрсөн—2016 оны 2-р сарын 16-нд Каирт нас барсан) — Египетын дипломат, НҮБ-ын 6 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга (1992—1996 год).

Намтар[засварлах | кодоор засварлах]

Египетэд алдартай, нөлөө бүхий гэр бүлд төрсөн; түүний өвөг эцэг Бутрос Гали 1908-1910 онд Египетийн Ерөнхий сайд байсан юм.

1946 онд Каирын их сургуульд улс төр судлал, эдийн засаг, хуулийн чиглэлээр бакалавр, 1949 онд Парисын их сургуульд олон улсын эрх зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн тэрээр Парисын их сургуулийг улс төр судлал, эдийн засаг, төрийн эрх зүйн чиглэлээр хэд хэдэн дипломтой байжээ.

1949-1977 онд Каирын их сургуулийн олон улсын эрх зүй, олон улсын харилцааны профессороор ажилласан. Тэрээр Колумбын Их Сургуулийн Фулбрайтын тэтгэлэгээр эрдмийн ажил эрхэлсэн (1954–1955), Хаагийн Олон Улсын Эрх зүйн Академийн судалгааны төвийн захирал (1963–1964), Парисын Их сургуулийн Хууль зүйн факультетэд зочин профессор (1967–1968) байсан.

1987 онд Египетийн парламентын гишүүн болж, 1991 оны 5-ар сард Египетийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайдаар томилогдсон.

1992 онд анхны санал хураалтаар Перес де Куэльярын оронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд сонгогдсон байна. Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан эхний саруудад тэрээр “энхийг сахиулах” бус “энх тайвныг тогтоох” үзэл баримтлалыг дэвшүүлсэн байна. Энх тайвныг бий болгохын тулд мөргөлдөөнд оролцож буй бүх талуудын тохиролцоонд хүрэх шаардлагатай, тэр ч байтугай тусгаар тогтносон улсын доторх зөрчилдөөн байсан ч гэсэн гэж тэр үзэж байсан.