Буурал тоншуул

Буурал тоншуул

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Piciformes
Овог: Picidae
Төрөл: Picus
Зүйл: P. canus
Латин нэр
Picus canus
Gmelin, 1788


Буурал тоншуул (Picus canus), нь Picidae овгийн евразийн гишүүн юм. Түүний өд сөдний өнгө нь ойрын холбоотон болох Ногоон тоншуултай их төстэй. Буурал тоншуулын ар нуруун хэсэг нь ногоон, өвөр хэсэг нь шардуу туяатай цайвар саарал байна. Саарал толгой, хар сахалтай, эрэгчин нь улаан залаа титэмтэй. Ногоон тоншуулаас арай богино хүзүү, нарийн хошуу, үл мэдэг бөөрөнхийдүү биетэй болно. Буурал тоншуул нь 25-28 см урт ба 130-180 гр жинтэй.

Picus canus

Энэхүү шувуу нь навчит ба холимог модот ойд амьдрана. Тэд 5 сард 5-10 өндөг гаргаж эцэг эх хамтран ангаахайгаа өсгөдөг. 15-17 хоноод өндөг хагаран ангаахай гарах ба 28 хоноод нисэж сурна. Зуны улиралд буурал тоншуул янз бүрийн хорхой шавьжаар хооллох ба өвөл цагт ургамлын үр зэрэг иддэг.

Call from the Central Himalayas

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  • Gorman, Gerard (2004): Woodpeckers of Europe: A Study of the European Picidae. Bruce Coleman, UK. ISBN 1-872842-05-4.
  • BirdLife International (2004). Picus canus. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Picus canus – Викимедиа дуу дүрсний сан