Ваел Гоним
Ваел Аббас Саид Гоним (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value)., Каирт 1980 оны 12 сарын 23-нд төрсөн) нь Египетийн интернэт хувьсгалыг санаачлагч, компьютерийн инженер мэргэжилтэй залуу юм. Ваел 2010 оны 1 сараас эхлэн Гүүгл компанийн Ойрх Дорнодыг хариуцсан захиралаар ажиллажээ. 2011 оны 1 сард Ваел цагдаагийн харгислалаас болж нас барсан египет залуугийн үхлийг эсэргүүцэж Фэйсбүүк дээр эсэргүүцлийн хуудас нээн египетчүүдийг уриалсан нь 2011 оны 1 сарын 25-ны анхны 20 000 хүний жагсаалыг эхлүүлж, улмаар ард түмэн ерөнхийлэгч Хосни Мубаракийн 30 жилийн дарангуйллыг эсэргүүцэж, түүнийг огцруулах нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнд шилжжээ.[1] 18 хоногийн туршид 300 орчим хүн амь үрэгдэж, 1000 гаруй хүн сураггүй болсоны эцэст ард түмний шаардлагаар Египетийн дарангуйлагч төрийн тэргүүн Хосни Мубарак 2011 оны 2 сарын 11-нд огцрох мэдэгдлээ хийв.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Гүүглийн ажилтан Египетийн Фэйсбүүкийн баатар". Financial Times. 2011-02-09.