Гангар хун

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гангар хун
Singschwan.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуу хэлбэртэн
Овог: Нугасныхан
Төрөл: Cygnus
Зүйл: C. cygnus
Латин нэршил
Cygnus cygnus
(Линней, 1758)

Гангар хун (Cygnus cygnus) нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг том шувуу юм. Манай оронд тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусна. Биеийн урт нь 140-160 см, далавчаа дэлгэсэн урт 205-275 см ба 8-20 кг жинтэй байна. Хошуу нь шар өнгө давамгайлсан хар өнгөтэй. Гангар хун нь өргөн, их устай газрыг эрхэмлэх ба ихэнх цагаа усанд өнгөрөөнө. Энэ шувуу нь хэдэн зуун бээр газрыг туулан нүүдэллэж, Европын хойд хэсэг болон зүүн Азийн нутгаар өвөлждөг. Гангар хун нь хосоороо амьдрах ба хамтран үүрээ засна. Эм хун 4-7 ш өндөг гаргаж дарна, эр нь үүр болон гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. 36 өдөр дарсны дараа бор эсвэл саарал өнгийн дэгдээхэй гардаг байна. 120-150 өдрийн дараа нисэж сурна. Хүнд том биетэй тул нисэхээс өмнө гүйж, эрч авдаг байна.

[засварлах] Галлерей

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Cygnus cygnus - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр