Горган
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Горган گرگان |
|
|
|
|
| Солбицол: | |
|---|---|
| Улс | |
| Муж | Голестан |
| Засаглал | |
| - Захирагч | Жаафар Горзин |
| Газар нутаг | |
| - Нийт | 1,700 км² |
| Өндөр | 1,350 м |
| Хүн ам | |
| - Нийт (2010) | 418,777 |
| - Нягтрал | 141.47/км² |
| Цагийн бүс | UTC+3:30 |
| - Зун | UTC+4:30 |
Горган (Перс: گرگان, Каспи: Vergen) буюу хуучнаар Астарабад нь Ираны Голестан мужийн нийслэл юм. Нийслэл Тегеранаас зүүн хойш 400 орчим километр, Каспийн тэнгисээс 30 километр зайд оршино. 2010 оны байдлаар 418,777 оршин суугчтай.[1] Горганаас зүүн тийш 150 орчим километр зайд Голестан Үндэсний Хүрээлэн байдаг. Хотод орон нутгийн нисэх онгоцны буудал, хэд хэдэн их сургууль бий. Горган нисэх онгоцны буудал 2005 оны 9 сард нээгджээ.