Дамдинжавын Түвшинжаргал

Дамдинжавын Түвшинжаргал (1957 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг Цагаан-Овоо хэмээх газар төрсөн) нь Монгол улсын ардын жүжигчин цолтой, уртын дуучин. Мөн "Хүч" спорт хороонд харьяалагдаж ахуйдаа 3 удаа улсын аварга цол хүртсэн жүдоч.

Тэрээр 1982 оноос УАДБЧ-д уртын дуучнаар орж, төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Н. Норовбанзад, МУГЖ Ж. Дорждавга, Б. Лхамжав нараар уртын дуу заалгаж явжээ. Түвшинжаргал Монгол улсын уртын дуучдын уралдаан, монгол туургатны уртын дууны уралдаануудад тэргүүн шагналууд, ДЗО-ны XIII их наадмын хошой алтан медалиуд, 1994 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 1996 онд МУГЖ 2018 онд МУАЖ цолоор тус тус шагнагдсан билээ.