Доржийн Цэрэндулам

Доржийн Цэрэндулам
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилжүжигчин

Доржийн Цэрэндулам БНМАУ-ын Ардын Жүжигчин 1966.

Хоршооны түр сургуулийг 1929 онд төгсөөд “Өндөр хоршоо” хэмээн нэглэгдсэн Улсын их дэлгүүрт худалдагчаар ажиллангаа урлаг, уран сайхны ажилд оролцож, улмаар 1930 онд Улсын төв театрын жүжигчин болж, 1980 он хүртэл 50 жил ажиллахдаа Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-ы Цогтаяа, “Амь ба амьдралын үнэ”-ийн Думаа, Б.Бааст, Ц.Цэдэнжав нарын “Мандухай цэцэн хатан”-ы Мандухай, Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Пагма, Лопе де Вегагийн “Хонины булаг”-ийн Лауренся, В.Шекспирийн “Отелло”-гийн Эмиля, Ч.Чимидийн “Арын албаныхан”-ы Буниа гэхчилэн тайзны 300-гаад дүр бүтээж, “Сүхбаатар”-ын эх дагина, “Морьтой ч болоосой”-гийн бригадын дарга, саальчин зэрэг 10 гаруй киноны гол болон туслах дүрд чадварлаг тогложээ. Орчин үеийн Монголын театрыг үндэслэгчдийн нэг энэ эмэгтэй жүжиглээд зогсохгүй “Дамар”, “Орон дороос Мядаг”, “Комисс ирлээ” зэрэг жижиг хэлбэрийн шог зохиол бичих, урлагийн сургуульд багшлах зэргээр тайзны бүтээлийн санг арвижуулж, урлагийн боловсон хүчнийг сургаж хүмүүжүүлэхэд олон жилийн хүч зүтгэлээ зориулсан байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгор хоёр удаа, “Алтан гадас” одон, “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.