Дэмчигдоржийн Галсанбат

Д.Галсанбат
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрДэмчигдоржийн Галсанбат
Төрсөн1952
Нас барсан2001
Хөгжмийн урсгалРок,
ЗэмсэгГитар
Хамтардаг уран бүтээлчидСоёл-Эрдэнэ хамтлаг

Д.Галсанбат (1952 оны 1-р сарын 23-нд Улаанбаатар хотноо төрсөн- 2001 онд Улаанбаатар хотод нас барсан) Монгол улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, гитарчин.

Тэрбээр Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд суралцаж байсан. 1971 онд УАДБЧ-ын дэргэд Соёл-Эрдэнэ хамтлагийг байгуулалцаж хэмнэлт ба гоцлол гитарчнаар ажиллаж ирсний зэрэгцээ зуун дамжигдан дуулагдаж ирсэн олон сайхан дууны ая зохиосон авъяаслаг уран бүтээлч.

Тэрээр тус чуулгад ажиллах хугацаандаа МҮОНРТ-ийн цаг агаарын мэдээгээр хоёр зуун дамжин хагас зуун илүү эгшиглэсэн, Монголын цахилгаан хөгжмийн дан хөгжмийн анхны бүтээл "Цэнхэр залаа" (1969) хөгжмийг төрүүлсэн өөрийн багш, монголын анхны поп-рок (гоцлол) гитарчин, өдгөө ТШ (2019), МУУГЗ (2008) хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн 1969-1972 онд зохиосон "Оддын дуулал" ("Долоон бурхан"), "Сансрын хөлөг", "Хөгжилтэй залуус", "Золжаргал", "Залуусын дуу", мөн түүний цахилгаан хөгжимд анх найруулсан З.Хангалын ая "Өглөөний наран", Ж.Дорждагвын ая "Соёл-Эрдэнэ" зэрэг гитарын гоцлолуудыг гадаад дотоод, хот хөдөө орон нутгийн тайз дэлгэцнээ (cover) тоглож иржээ.

Д.Галсанбатын цахилгаан гитараар гоцолж Улсын Филармонийн эстрадын "Соёл-Эрдэнэ" чуулга хөгжимдсөн С.Баатарсүхийн хөгжим "Сансрын хөлөг" гитарын гоцлол 1970-аад онд Монголын Радиод бичигдэж Радиогийн Алтан Фондод хадгалагдан үлдсэн байдаг байна.

Улсын Филармонийн эстрадын "Соёл-Эрдэнэ" чуулга 1973 онд БНАГУ-ын Берлин хотноо зохиогдсон Дэлхийн Залуучууд Оюутны Х их наадамд оролцож "Залуучууд их наадамдаа", "Хүүш Дамдин" дуу, С.Баатарсүхийн "Цэнхэр залаа" гитарын гоцлолын 'ятгын cover'-оор оролцож Монголын цахилгаан хөгжмийн тоглолтыг дэлхийн түвшинд анх удаа толилуулахад Д.Галсанбат гоцлол болон хэмнэлт гитар тогложээ.

1994 оны 11-р сарын 4-нд Соёлын Төв Өргөөнд болсон хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн "Цэнхэр залаа-25" бие даасан уран бүтээлийн анхны тоглолт дээр багш шавь хоёр нэгэн тайзнаа зэрэгцэн гарч Д.Галсанбат С.Баатарсүхийн хөгжим "Сансрын хөлөг" гитарын гоцлолыг тоглосон бол С.Баатарсүх өөрийн зохиосон "Долоон бурхан", Английн "Шедуос", Оросын "Поющие гитары" ВИА хамтлагуудын урын сангийн уран бүтээл болох "Уянгалан дуулагч гитар" гитарын гоцлолуудаа тоглож хүрэлцэн ирсэн үзэгч олонд толилуулжээ.

Д.Галсанбат авьяаслаг гитар хөгжимчин төдийгүй "Ангийн хоёр анддаа" (Ч.Пүрэвдоржийн шүлэг), "Ханийн дуу" (Л.Гаваасүрэнгийн шүлэг), "Миний аз жаргалын дуу" (Л.Дагвадоржийн шүлэг), "Тэмээн жингийн цуваа" (Д.Рэнцэндоржийн шүлэг), “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” (Д.Рэнцэндоржийн шүлэг), "Сайхан үйлсийн төлөө" (Ц.Бүдхандын шүлэг), “Үйлчин бүсгүй” (Шараагийн шүлэг), "Нартай бороо", “Элбэрлийн орон”, "Гучин-Усны говь минь" зэрэг олон сайхан дуу зохиож “Дүүриймаа”, “Мээнэг мээнэг” зэрэг монгол ардын олон дууг хөнгөн хөгжимд найруулж тоглуулжээ.

Моторын дуу”, “Хөдөөгийн баясгалан”, “Мартагдашгүй намар” зэрэг 30 гаруй киноны хөгжмийг тоглосон байдаг. Алма-Атагийн “Азийн дуу хоолой” олон улсын наадмаас III, Токиогийн олон улсын даралтат хөгжмийн наадмын шагналт байр эзэлж, ДЗО-ны болон олон улсын уралдаан, их наадмуудад удаа дараа амжилттай оролцож Монголын эстрад урлаг хэр хөгжиж байгааг олон улсад таниулахад хувь нэмрээ оруулсан ажээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.[1]Монголын цахилгаан хөгжмийн хөгжилд оруулсан түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1992 онд МУГЖ цол хүртээжээ. Д.Галсанбат нь Монголын эстрад урлаг, Монголын поп-рок ертөнцөөс төрсөн анхны гавьяат, анхны гоцлол гитар хөгжимчин юм.

Монголын эстрад урлаг, цахилгаан хөгжмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж түүний мэндэлсний 60 жилийн ойгоор Д.Галсанбат агсны амьдарч байсан, анхны хүүгээ өлгийдөн авч гал голомтоо бадраасан XII хорооллын 56-р байрны ханан дээр "Дурсгалын самбар" байрлуулж, түүний зохиосон дууны уран бүтээлээр "Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай" цомог гаргаж, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын "Соёлын төв"-ийг 2012 онд МУГЖ Д.Галсанбатын нэрэмжит болгожээ.

Өвөрхангай аймагт Д.Галсанбатын нэрэмжит "Эстрадын дуу дуулаачдын аймгийн уралдаан"-ыг уламжлал болгон зохион байгуулж түүний алдрыг мөнхжүүлжээ.

2022 оны эхээр Урлаг судлаач Д.Мягмарсүрэн "Зургаан чавхдаст гитар буюу Галсанбат минь" дурсамжиндаа түүний тухай өгүүлснийг энд дарж уншина уу. http://undesten.mn/136920.html

  1. [Archive copy (Memento 5. Гуравдугаар сар 2016 цахим архивт)