Дэни Дидро

Дэни Дидро
«Нэвтэрхий толь буюу Шинжлэх ухаан, соёл урлаг, гар урлалын тайлбар толь бичиг»

Дэни Дидро́ (франц. Denis Diderot; 1713 оны 10--р сарын 5-нд төрсөн—1784 оны 7-р сарын 31-нд Парист нас барсан) — францын зохиолч, гэгээрлийн гүн ухаантан, жүжгийн зохиолч, 1751 онд алдартай «Нэвтэрхий толь буюу Шинжлэх ухаан, соёл урлаг, гар урлалын тайлбар толь бичиг» (франц. Encyclopédie, ou Dictionnaire raisonné des sciences, des arts et des métiers) ) нэвтэрхий толь бичиг үндэслэгч.

Вольтер, Руссо, Монтескье, д'Аламбер болон бусад нэвтэрхий толь бичиг бүтээгчдийн хамт Дидро Францын агуу хувьсгалын оюун санааны суурийг тавьсан Гэгээрлийн эрин үеийн үзэл санааг бүтээгч байв.