Дөрөвдүгээр Интернационал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дөрөвдүгээр Интернационал (англ. Fourth International) нь Иосиф Сталины удирдаж байсан "Гуравдугаар Интернационал" буюу Коминтерний эсрэг, Лев Троцкийгийн санаачилгаар 1938 онд байгуулагдсан олон улсын коммунист байгууллага юм. Капитализм, сталинизмын эсрэг тэмцэж, дэлхийн улс орнуудад социалист хувьсгал зохион байгуулахыг зорилгоо болгож байв.

Дөрөвдүгээр Интернационалын бэлгэдэл

Владимир Ленинтэй хамтаар Октябрийн хувьсгалыг удирдсан Лев Троцкий, 1924 онд Ленинийг нас барсны дараа ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон Иосиф Сталины бодлогыг эсэргүүцэж, орон бүхэнд социалист хувьсгал зохион байгуулж байж бүрэн төгс ялалтанд хүрнэ гэсэн бодолдоо үнэнч үлдэн тэмцэж эхэлсэн нь Дөрөвдүгээр Интернационалын эхлэл болсон юм. Хариуд нь Сталин өөрийн эрх мэдлийг ашиглан Троцкийг намаас хөөж, улмаар 1929 онд Зөвлөлт Холбоос Улсаас хөөн гаргажээ. Тэр үед Германд Адольф Гитлерийн удирдсан нацистууд эрс хүчирхэгжиж байсан бөгөөд Троцкий Германы Социал Демократ Нам, Германы Коммунист Нам үүний эсрэг хамтран тэмцэх ёстой гэж үзэж байсан хэдий ч Сталин "Социал-Демократизм нь ч нэг төрлийн фашизм юм" хэмээгээд зөвхөн Коммунист намыг дэмжин ажиллаж байв. Гэтэл 1933 оны сонгуулиар ялсан фашистууд дарангуйллын дэглэмийг тогтооход коммунистуудын хүч хүрсэнгүй. Энэ бүх явдалд эгдүүцсэн Троцкий "Коминтерн нас баржээ. Түүнийг хэн ч амилуулж чадахгүй нь" гэж хэлээд шинэ Интернационалыг бий болгохоор сэтгэл шулуудсан байна.

1936 онд их хэлмэгдүүлэлтийг эхлүүлэхдээ Сталин энгийн номхон ард иргэдийг хүртэл хувьсгалын эсэргүү Троцкизмыг талархан дэмжигч гэсэн нэрийн дор хоморголон устгасан юм.

Лев Троцкий (1879-1940)

1938 онд Франц, Бельги, АНУ, Нидерланд зэрэг улсуудаас ирсэн төлөөлөгчид Сталинизмд автсан ЗХУКН-ын оронд дэлхийн хувьсгалыг өрнүүлэх шинэ тутам байгууллага болох "Дөрөвдүгээр Интернационал"-ыг байгуулсан хэдий ч ЗХУКН-ын өрнүүлсэн, "хувьсгалын эсэргүү Троцкий"-г эсэргүүцэх кампанит ажлаас болоод төдийлөн амжилтад хүрч чадаагүй байна. Тус байгууллага нь одоог хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй.

Гадаад холбоос[засварлах]

United Secretariat of the Fourth International(USFI)