Жавахарлал Неру
| Жавахарлал Неру जवाहरलाल नेहरू |
|
![]() |
|
|
|
|
| Бүрэн эрхийн хугацаа: | 1947 оны 8 сарын 15 – 1964 оны 5 сарын 27 |
|---|---|
| Төрийн тэргүүн: | VI Жорж Ражендра Прасад Сарвепалли Радхакришнан |
|
|
|
| Төрсөн: | 1889 оны 11 сарын 14 Аллахабад, Нэгдсан муж, Британийн Энэтхэг |
| Нас барсан | 1964 оны 5 сарын 27 Шинэ Дели, Энэтхэг |
| Улс төрийн нам: | Энэтхэгийн Үндэсний Конгресс |
| Эхнэр (нөхөр): | Камала Неру |
| Гарын үсэг | |
Жавахарлал Неру (хинд. जवाहरलाल नेहरू, 1889 оны 11 сарын 14–1964 оны 5 сарын 27[1]) нь Энэтхэгийн төрийн зүтгэлтэн, тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч бөгөөд 1947 оноос 1964 онд нас барах хүртлээ тус улсын анхны ерөнхий сайдаар ажилласан хүн юм. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг тэрээр дайны дараах олон улсын улс төрийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн билээ. Түүнийг Пандит Неру (Пандит гэдэг нь санскрит, хинди хэлээр "багш, эрдэмтэн" хэмээх хүндэтгэсэн утгатай) гэх нь олонтаа.
Энэтхэгийн чинээлэг өмгөөлөгч, улс төрч Мотилал Неругийн хүү болон төрсөн тэрээр залуугаасаа Энэтхэгийн Үндэсний Конгрессын зүүн жигүүрийн удирдагч болжээ. Махатма Гандигийн удирдлага дор Конгрессын ерөнхийлөгч болон өсч, төрөлхийн бусдыг татах, манлайлах чадвараараа Британийн эзэнт гүрнээс бүрэн тусгаарлах үйл хэргийг тууштай дэмжигч байв. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх урт удаан тэмцлийн туршид тэрээр гол үүрэгтэй оролцож, Гандигийн улс төрийн залгамжлагчаар зүй ёсоор тодорсон юм.
Түүний охин Индира Ганди, зээ хүү Ражив Ганди нар мөн Энэтхэгийн ерөнхий сайдаар ажиллаж байв.
Эшлэл [засварлах]
- ↑ Marlay, Ross; Clark D. Neher (1999). Patriots and Tyrants: Ten Asian Leaders. Rowman & Littlefield, 368.
Гадны холбоос [засварлах]
| Commons: Жавахарлал Неру - зураг, дуу, бусад юмс |
| Өмнөх - |
Энэтхэгийн ерөнхий сайд 1947–1964 |
Дараах Гулзари Лал Нанда |
